Өглөөний сексийн тухай “мэдүүштэй” баримтууд
Үдшийн цагаар хурьцал үйлдэх нь хүн төрөлхтний төрөлхийн араншин хэдий ч эрдэмтдийн явуулсан судалгаагаар өглөөний секс нь хамгийн амттай, хамгийн үр ашигтай болох нь нэгэнт нотлогджээ.
Ихэнхи эрчүүд өглөөний сексээр хамгийн их дутагддаг бөгөөд сексологич Глэн Рованы үзэж байгаагаар хосууд үдшийн 23:00 – 01:00 цагийн хоорондох сексийн харилцаандаа онцгой анхаарахаас биш өглөөний халуухан учралд тийм ч тааламжтай байдаггүй гэнэ.
Гэвч өглөө бүр хэдхэн минутыг амрагтаа зарцуулах нь та бидний эрүүл аз жаргалтай амьдралын үндэс болдог тухай сексологичдийн гаргасан дараах мэдээллийг хүргэж байна.
Дархлаа сайжруулна
Өглөөний сексийн үеэр аливаа өвчнийг эсэргүүцэх дархлалын тогтолцоог бий болгодог “IgA” (Immunoglobulin) хэмээх даавар ялгардаг гэнэ. “The Wilkes University”-гийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар долоо хоногт 2 – 3 удаа өглөөний секс хийх нь дархлааг дэмжих үндэс болж байдаг ба өглөөний тогтмол сексийн үеэр “IgA” нь 30% илүү ялгардаг гэнэ.
Үрийн шингэн ба Үр тогтоох чадвар
Австралийн “Sydney IVF Clinic” эмнэлгийн эмч нарын явуулсан судалгаагаар өглөө бүр тогтмол сексийн харилцаанд орох нь эрчүүдэд үрийн шингэний чанарыг сайжруулдаг бол бүсгүйчүүдэд үр тогтох чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрдэмтэд үрийн шингэн нь согогтой ялгардаг 118 эрэгтэй хүнийг сонгон авч энэхүү судалгаагаа явуулсан ба өглөө бүр сексийн харилцаанд орохыг санал болгосон байна. Ингээд судалгааны дүнд эрчүүдийн 81% нь согогтой ялгардаг үрийн шингэнийхээ бүтэц, чанарыг сайжруулж чаджээ. Үрийн шингэний гажигтай ялгарах энэ үзэгдэл нь ДНХ-ний өөрчлөлтөөс үүддэг юм байна.
Өглөөний дасгалыг орлоно
Фитнессийн багш дасгалжуулагч, сексологич Келли Тернэрийн зөвлөж байгаагаар сексийн үеэр биеийн бүхий л булчин идэвхитэй ажиллаж байдаг учир өглөөний дасгалыг бүрэн орлодог байна. Өглөөний сексийг тогтмол үйлдэх нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг бууруулахын сацуу дотор эрхтнүүдэд ч гэсэн “аэробик” болж өгдөг гэнэ.
Зүрх судасны эмгэгээс сэргийлнэ
Ирландын “Queens University of Belfast”-ийн эрдэмтдийн үзэж байгаагаар өглөөний сексийг тогтмол үйлдэх нь зүрхний шигдээсээр нас барах эрсдлийг бууруулаад зогсохгүй зүрх судасны эмгэгээр өвчлөх магадлалыг гэтэлгэдэг гэнэ. Энэхүү судалгааг дунд эргэм насны 1000 гаруй эрчүүдийг 10 жил орчим судалсны дүнд нийтэд танилцуулсан бөгөөд зүрх судасны эмгэгт өртөхгүйн тулд долоо хоногт багаар бодоход 2 – 3 удаа өглөөний сексийн харилцаанд орох нь зүйтэй ажээ. Түүнчлэн толгой өвдөлт, чихрийн шижин зэрэг эмгэгээс сэргийлдэг шилдэг эм болдог байна.
Арьсны өнгийг сэргээж, үсэнд тэжээл болно
Өглөөний сексийн үеэр байнга дур ханах нь эстроген дааврыг ихээр ялгаруулж энэ нь та бидний арьсны бүтэц, өнгө болон үсэнд хэрэгцээт амин дэм, тэжээлийг нөхөх үндэс болж өгдөг байна. Сексийн үеэр цусны эргэлт сайжирснаар арьсанд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг учир үс ба арьсыг толигор, зөөлөн болгож өгдөг гэдгийг “Uwire University of Wisconsin Madison” сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнчлэн өглөөний сексийг бэлгэвчгүй үйлдэх нь бүсгүйчүүдийг сэтгэл гутралд автахаас сэргийлдэг байна.
Бонус: Өглөөний секс хийхэд “тохиромжтой” байрлалууд
Сексологичид өглөөний секс үйлдэхэд хамгийн тохиромжтой байрлалуудыг өөр өөрийн өнцгөөс судлан шинжилж янз бүрээр гаргасан байх ажээ. Эдгээрээс өглөөний сексийн амтыг мэдрүүлэх шилдэг байрлалуудаар:
Missionary: Уламжлалт байрлалаар хурьцахад амрагуудын энергийн түвшин 100% байдаг бөгөөд бүсгүйчүүдэд дур ханахуйн таашаалыг мэдрүүлэхэд хамгийн тохиромжтой, мэдрэмтгий байрлал гэнэ.
T – Square / Spooning: Өглөөний секс үйлдэхэд энэхүү байрлал нь энерги бага зарцуулдаг ба хэвтээ байдлаар сексийн амтыг мэдрүүлэх шилдэг байрлалуудын нэг юм. “Т” хэлбэр үүсгэх болон эрэгтэй нь араас үйлдэх сексийн байрлал нь хэлүүг өдөөхөд таатай төдийгүй хэн хэнд нь таашаалыг амтлуулах гайхалтай байрлал юм.
Doggie: Энэ нь эрчүүдэд бүсгүйнхээ өгзөг, хөхийг өдөөснөөр дур ханалтыг мэдрүүлэх “сонгодог” байрлалуудын нэгт тооцогддог бөгөөд сексологич Тэмми Нелсоны онцолсон өглөөний сексийн хамгийн тохиромжтой байрлал гэнэ.
URL: