Д.Сугарт хариуцлага тооцжээ

 

7165bc48009ecd8boriginal

Төрийн өмчийн хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Учир нь АТГ-аас хийсэн мөрдөн шалгалтын явцад Д.Сугар нь гадаадад байгаа үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, ихээхэн хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй нь тогтоогдсон байна.

Иймээс албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг тавьж, түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөх хүсэлтийг АТГ-аас гаргасан. Үүний дагуу ЗГХЭГ-аас Д.Сугарт хариуцлага тооцсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих