Гарьдхүүгийн Баярсайхан отгон гарьдыг баярлуулна
Их Монгол Улс байгууллагдсаны 808, Ардын хувьсгалын ойн баяр наадам хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Бүтэн жил хүлээсэн Үндэсний их баяр наадамд хэний хүү түрүүлж, ямар уяачийн хурдан хүлэг торгон жолоогоо өргүүлэхийг наадамчин олон хүлээдэг.
Энэ жилийн баяр наадмаар отгон гарьдад УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан гарын бэлэг өгөхөө мэдэгдээд байна. Тэрхүү бэлэг нь Их хурлын гишүүний нэг сарын цалин, өргөө цагаан гэр байх гэнэ. Энэ жилийн баяр наадмаар шинээр төрсөн гарьд цолтонд шагналын хур тасрахгүй бөгөөд УИХ-ын гишүүнээс ч гарын бэлэг гардах нь ээ.
URL: