Эзнээ олоогүй хүндэт өргөмжлөл

zov0704

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ой болоход хэдхэн хоног үлдлээ. Баяр наадмыг тохиолдуулан төрийн байгууллагууд болон хувийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа шагнаж урамшуулдаг.

 

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн болон үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж буй хүмүүсээ Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар болсон юм. Шагнуулах хүмүүсийн нэрс аль хэдийн олон нийтэд ил болсон бөгөөд бүх л салбарыг хамарсан байв.

 

Гэсэн ч тэдгээр хүмүүсийн дунд нэгэн содон эрхмийн нэр цохиж явах юм. Мэдээж хамгийн эхэнд нь. Энэ хүн бол Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх. Нэг хэсэг авилгын хэрэгт сэжиглэгдэн багагүй дуулианы эзнээр тодроод байсан эрхэм ийнхүү өргөмжлөл хүртэх эрхтэй хүмүүсийн дунд тууж явна.

 

Нэг ёсондо тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л юм болж байна. Тэрээр нүүрс хөтөлбөрийн мөнгө үрэгдүүлсэн зэрэг элдэв янзын авлигын асуудалд холбогдож тэрчлэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа нэг хэсэг цалгардуулж байсныг санаж байна. Ямартай ч Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр сонирхолтой нэгэн эрхэм шагнуулах нь тодорхой боллоо. Гол нь ажил хөдөлмөрийн ямар амжилт гаргасан гэж тэр юм бол…

Б.Oргил

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих