Г.Сарангэрэл Х.Тэмүүжин сайдтай унтаагүйгээ баталж, дарамталсан эрхмүүд болон Л.Мөнхбаясгаланг шүүхэд өгчээ
Г.Сарангэрэл Х.Тэмүүжин сайдтай унтаагүйгээ баталж, дарамталсан эрхмүүд болон Л.Мөнхбаясгаланг шүүхэд өгчээ 2014 оны 07-р сар 04-нд 12:30 цагт Мэдээний зураг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй бэлгийн харьцаанд байсан гэж мэдэгдсэн Г.Сарангэрэл болон хууль эрхзүйн туслалцаа үзүүлж буй Г.Батбаяр нарын өмгөөлөгчид өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Анх хоёрдугаар суваг телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Х.Тэмүүжинтэй бэлгийн харьцаатай байсан уу?” гэсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн асуултад “Тийм” хэмээн хариулснаар энэ сенсааци дэгдэж байсан. Тэгвэл энэ асуудалд Г.Сарангэрэл өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Эрх мэдэл бүхий албан тушаалтай хүмүүс намайг хүчээр ийм асуудлыг ингэж ярьвал чамайг гаргая” гэж тулган шаардсан. Миний хувьд олон сар хоригдсон учраас энэ асуудлыг юу ч мэдэлгүйгээр шууд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл эцэс сүүлдээ би өөрөө бүх зүйлийн буруутан болчихоод явж байна. Анх “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ороход сэтгүүлч Л.Мөнхбаясгалан эгч “ингээд хэлчих, тэгэхгүй бол чамд ял онооно” гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь хариулсан. Тэр ч бүү хэл нэвтрүүлэгт орох үеэр миний нүүрийг будаж зориудаар өдрийн цагт бичлэг хийгдсэн шиг харагдуулах гэж оролдсон. Учир нь тэр нэвтрүүлэгт орохоос өмнө “Стар” телевизэд яг чин үнэнээр яриа өгсөн.
Төд удалгүй манай өмгөөлөгчийг явсны дараа хэдэн хүмүүс ирээд намайг авч явсан. Тэр нэвтрүүлгийн дараа чамд өөрийгөө хамгаалах хүн хэрэгтэй, ард түмэн чамайг ойлгож хүлээж авахад зөндөө саад бэрхшээл тулгарна гэж надад хамгаалагч авч өгсөн. Мөн их хэмжээний мөнгийг надад өгсөн. Одоо тэр нь надад байгаа. Би үнэхээр тэр хүнд итгэж байсан хэмээн хэллээ. Түүнчлэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид 5 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар өмгөөлөгчид нь үнэн бодит, баримттай нотолгоо байгаа учраас бид АТГ-т хандана гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Г.Сарангэрэлийг “янхан” хэмээн олон нийтэд зарласан.
Тиймээс сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг нэр хүндэд санаатайгаар халдаж, гутаан доромжилсон хэргээр тэд өчигдөр Шүүхэд өгсөн байна. Хөл нь гэмтсэн гэртээ хэвтэх ёстой байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг айлын хүүхдийг шөнө дөлөөр авч яван худлаа ярилцлага өгүүлсэн гэдгийг Г.Батбаяр өмгөөлөгч мэдээллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.
Х.Хулан
mongolcom.mn
URL: