“Ерөнхий сайдын” гэсэн тодотголтой хоёр хэргийн тухай мэдээллээ

323232

 

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас анхаарал татсан авлигын хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын зөвлөх А.Гансүх, Ерөнхий сайдын охин А.Саранзаяад холбогдох хэргүүдийг “Ерөнхий сайдын” гэсэн тодотголтойгоор мэдээллээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр сэжигтнээр тооцон, АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Аудитын газраас гаргасан дүгнэлтээр нийслэлчүүдийг нүүрсээр хангах ажлын явцад дээрх хэмжээний хөрөнгөөр улсыг хохироосон байж болзошгүй гэнэ.

 

ede5dfef-1d2e-49bf-acec-65c6dd81bcd8.jpg

 

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа “Цэвэр агаар” сангийн захирлаар ажиллаж байсан У.Хүрэлсүх нарт холбогдох хэргээр шалгагдаж байгаа.

Тэрбээр Төрийн сангийн нягтлан байхдаа дээрх сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэн 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэх хэргээр шалгагдаж байгаа. А.Саранзаяад холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

АТ өмнө ч эдгээр хэргүүдээр мэдээлэл хийж байсан. “Шалгаж байна” гэхээс  өөрөөр ямар нэг зүйл хэлдэггүй “зангаа” энэ удаа ч давтлаа.


URL:

Сэтгэгдэл бичих