Палестин хүүгийн үхлийн улмаас байдал улам хурцдаж байна

527-14044505496bdad059916571d7049a68f0fe96bf1e_LИСЛАМАД. /NHK/. Палестины өсвөр насны хүүг өс хонзонгийн сэдэлтэйгээр хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсантай холбогдуулан Зүүн Иерусалимд Израилийн цагдаа нартай палестин эсэргүүцэгчид мөргөлдсөөр байна.

Өчигдөр хэдэн зуун палестин Зүүн Иерусалимын гудамжинд гаран эсэргүүцлээ илэрхийлжээ.

Израилийн цагдаагийн албан хаагчид руу эсэргүүцэгчид галт бөмбөг, чулуу нүүлгэсэн байна. Мөргөлдөөний үеэр олон хүн шархаджээ.

Палестин хүү Иерусалим дахь Израилийн хяналтад байдаг бүсээс өнгөрсөн лхагва гарагт хулгайлагдсан  бөгөөд цогцос нь дараа олдсон билээ.

Хүүгийн цогцсонд олон шарх байсан нь гурван израиль хүүгийн үхлийн хариуд түүнийг өс хонзонгийн сэдлээр хэн нэгэн хөнөөсөн байж болзошгүй гэсэн сэжгийг нэмэгдүүлж байна.

Гурван еврей хүүг өнгөрсөн сард Баруун эргээс хулгайлж, хөнөөсөн байсан юм. Тэдний цогцсыг энэ долоо хоногийн эхээр олсон. Тэдний үхэлд Палестины “ХАМАС” бүлгийн гишүүдийг Израилийн Засгийн газар буруушаасан билээ.

Хөвгүүдийг хөнөөсний хариуг авахыг израильчуудын зарим нь интернэтээр уриалж байна.

Г.Доржханд

Эх сурвалж : “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих