Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Б.Батбаярын худал яриа (БИЧЛЭГ)
Сүүлийн үед ихээхэн шуугиан тариад байгаа Г.Сарангэрэл гэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр болон түүний хамсаатнууд “2-р суваг ТВ” сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарлуу илт гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл хийж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлээд байгаа талаар цахим ертөнцөд мэдээллүүд гарсаар байгаа аж.
Л.Сарангэрэлийг өмгөөлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан, нэвтрүүлэгч оролцуулсан, хөтлөж асуусан, ятгасан зэргээр мэдээлсэн бөгөөд өөрөө энэ үед нь байгаагүй мэтээр ярьсан байна. Гэтэл 2-р суваг телевизийн байранд тэрээр тухайн өдөр очсон бичлэг нь хяналтын камерийн бичлэгийг шүүж үзхэд гарч иржээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг дэмжигчид өмгөөлөгч Б.Батбаяр нар энэ үйлдэлдээ уучлал гуйж залруулга хийхийг шаардаж байгаа бөгөөд эс биелүүлвээс ЭБШТХ-ийн 111,2 гэсэн зүйл ангиар цагдаагийн байгууллагад хандахыг уриалсан байна.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нь нийгмийг ихээхэн шуугиулаад байгаа Газрын хууль, Төмөр замын нарийн цариг, Эдийн засгийн өршөөлийн хууль, Монголд салбараа нээх гэж буй Bank of China зэрэг олон сэдвүүдийг хөндөж Засгийн газрыг хамгийн зоригтой шүүмжилдэг сэтгүүлчдийн нэг бөгөөд дээрхи өмгөөлөгч нарын эл үйл явдлыг Засгийн газрын ятгаасаар хийсэн байх магадлалтай талаар мэдээллүүд Twitter Facebook орчинд эрчимтэй түгж эхэллээ.
tsag
URL: