Г.Сарангэрэл “Facebook”-ээрээ дамжуулан мэдэгдэл хийжээ

20140704035947Г.Сарангэрэл өөрийн “Facebook”-ээрээ дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр “Манай өмгөөлөгч худлаа яриагүй. Миний батлан даалтанд гарсан өдөр байрлаж байсан газраас намайг авч явахыг мэдээгүй байсан ба “2-р суваг” телевиз дээр очоод яг ярилцлаганд орохын өмнө мэдсэн” хэмээн постолсон байна.
Г.Сарангэрэл Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад батлан даалтаар гарч ирсэн даруйдаа “2-р суваг” телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Нэвтрүүлгийн үеэр Х.Тэмүүжин сайдтай янаг амрагийн холбоотой байсан, насанд хүрээгүй байхдаа түүнтэй танилцаж, дотно харилцаанд орсон, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн ярьсан.
Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш тэрбээр “Би тэр ярилцлагыг өгч байхдаа ихээхэн сандарсан болохоор сэтгүүлчийн асуусан асуултанд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “тийм” гэж хариулсан. Х.Тэмүүжин сайд бид хоёрын дунд бэлгийн харилцаа байхгүй” хэмээн ярьсан билээ.
Г.Сарангэрэл энэ тухай өчигдөр өөрийн “Facebook”-дээ “Манай өмгөөлөгч худлаа яриагүй…” хэмээн постыг бичсэн юм.
Г.Батбаяр үйлчлүүлэгчээ телевизийн ярилцлагад орсныг мэдээгүй гэж хэвлэлүүдэд өгсөн ярицлагандаа тайлбарласан. Гэтэл Сарангэрэлийг ярилцлаганд орсон өдөр Г.Батбаяр өмгөөлөгч “2-р суваг” телевизийн байранд явж байсан камерын бичлэгийг тус телевиз олон нийтэд цацсан байна.

 

Ө.Оюун

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих