Өвчтөнүүд халдлагад өртжээ

халдлагаӨмнөд Суданы эмнэлэгт болсон буудалцааны үеэр өвчтөнүүдээс гадна хүмүүнлэгийн ажилтнууд амиа алджээ. Нийт 58 хүн амь үрэгдсэний 25 нь өвчтөн гэнэ. Үүнээс өмнө Жонглей мужийн төв Бор хотод 14 өвчтөн мөн буудуулсан юм. Энэ мэт удаа дараагийн халдлагын улмаас Өмнөд Суданд эмнэлгийн тусламж хүргэхэд хүндрэлтэй болжээ.

Тус улсад өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш үргэлжилж буй зэвсэгт тулаан олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, энгийн иргэдийн амь насанд заналхийлж байгааг хүний эрхийн байгууллагууд сануулсаар байна. Энэ сөргөлдөөний улмаас одоогоор 1.3 сая хүн орон гэрээсээ дүрвэж, хэдэн сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих