Амь үрэгдсэн жаал хүүгийн асуудалд НҮБ анхаарал хандуулав

хүүНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Иерусалимээс цогцос нь олдсон палестин хүүгийн амь үрэгдсэн шалтгааныг тодруулахыг зорьж байна.
Израилчуудыг палестин хүүг хулгайлан улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. Үүнээс урьд Израилийн өсвөр насны гурван хөвгүүний цогцос олдсон бөгөөд энэ хэргийг палестинчууд үйлдсэн гэхчлэн хоёр тал бие биеэ буруутгаж байна. Хамгийн аймшигтай нь хоёр талын сөргөлдөөний бай нь ийн насанд хүрээгүй хүүхдүүдийн амь насыг золих хэлбэрээр илэрч байгаа нь дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаад байна.

НҮБ-ын тэргүүн энэ хэрэг явдлыг нягтлан шалгаж буруутанд зохих шийтгэл оногдуулахыг уриалж, амь үрэгдсэн хүүгийн гэр бүлийнхэнд гүн харуусал илэрхийлжээ. Энэ хэрэг явдалд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ч бас анхаарал хандуулж, гишүүн орнуудын зүгээс Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг нэн заруй таслан зогсоохыг уриалсан байна.

Хэрэг явдалыг эргэн сануулбал 16 настай палестин хүүгийн цогцос Иерусалимийн зүүн дүүргийн Шуафат орчмын ойгоос олдсон юм. Гэсэн хэдий ч хэргийн нөхцөл байдалыг Израилийн цагдаа нар одоогоор тогтоогоогүй байна.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих