“Ундраа” зуслан хүүхэд хордоосон хэргээ нуун дарагдуулж байна

10465478_658370450921924_8057585071113493025_oНэг ээлжиндээ 250 орчим хүүхэд хүлээн авдаг Хандгайтын зүүн аманд байрлах “Ундраа” зуслангийн 3-р ээлжийн амрагч хүүхдүүд өчигдөр хоолны хордлого авч яаралтай ХӨСҮТ-д  хүргэгдэн иржээ.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 70 гаруй хүүхдэд хордлого илэрч  үүнээс 30 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зуслангаас хордлого авсан хүүхдүүд нэмж  ирсээр байгаа аж.

Харин энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналт болоод эрүүл мэнд, хүүхэд хөгжлийн хэлтсийнхэн тодорхой мэдээлэл өгөлгүй  “Ийм зүйл гарсан үнэн, шалгалт шинжилгээ явуулж байгаа” гэхээс өөрөөр мэдээлэлгүй, хэрэг тарьсан “Ундраа” зуслангийнхан ч хэл сураггүй сууж байна.

FACT.MN

 

 


URL:

Сэтгэгдэл бичих