СУРАХ БИЧГИЙН ТЕНДЕР ГЭЖ СҮҮТЭЙ ҮНЭЭНИЙ ДЭЛЭНГ ЯАМНЫХАН ШУВТРААД СУРЧИХЖЭЭ

гантөмөрЗуны сар дундаа орж найр наадмын цаг эхэллээ. Зунжин намаржин наадамлачихаад хичээлийн шинэ жил эхлэхээр сурах бичиг хэвлэлтээс гараагүй гээд хэдэн хүүхдээ үзэж харах номгүй, багш нарыг нь самбар, шохойноос өөр зүйлгүй гар хоосон байлгадаг жишиг энэ жил ч хэвээр үргэлжлэх нь.   Үргэлж оройтож тендер зарладгаас хичээл цуглах дөхчихөөд байхад сурах бичиг хэвлэлтээс гараагүй байдаг. Сурах бичгийн тендерийг оройтож зарладаг хэрнээ хамаг бурууг хэвлэлийн компаниуд руу чихээд өнгөрдөг нь нууц биш.

Шинэчлэлийн Засгийн газрын шинэ сайд Л.Гантөмөрийг салбар хариуцах болоход хүмүүс энэ байдал цэгцэрч магадгүй гэж итгэж бас найдаж байв.
Харамсалтай нь өнгөрсөн жил сурах бичгийн талаарх гомдол, хэрүул аль аль нь хуучин уламжлалаараа дэгдэж хичээл эхэлсзн хойно ном сурах бичиггүй сурагч, багш нар чамгүй ихээр бухимдацгаасан. Уг нь энэ жил сурах бичгийн тендерийн ажлыг өмнөхөөс арай л эрт эхэлсэн гэнэ, БШУЯ хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинэчилж буйтай холбогдуулаад гуравдугаар сарын 17-нд нэгээс тавдугаар ангийн 33 нэрийн сурах бичиг, багшийн гарын авлага 38 нэрийн ном шинээр хэвлүүлэх нээлттэй тендер зарлажээ. Хэдий тендер эрт зарласан ч шалгаруулалт будилаантай болсон талаар учир мэдэх хүмүүс хэлж байна. Сурах бичгийн агуулгыг сайжруулж, ирээдүй хойч үеийнхэндээ олигтойхон боловсрол эзэмшүүлэхэд санаа тавихын оронд зарласан тендерээс яаж хэдэн төгрөг зулгаагаад халаасаа зузаалчих вэ гэсэн хүмүүс Боловсролын яаманд энэ ажлыг хариуцаж суудгаас жилийн жилд хэл ам таталсан хэрүүл уруултай энэ асуудал дэгддэг гэдгийг хэвлэлийн бизнест хүч сорьдог хэд хэдэн комланийнхан дуулгасан юм, Тендерт оролцох хүсэлт гаргасан компанийнхнаас “Надад хэдийг өгөх вэ” гэж шуудхан асуудаг зоригтой түшмэл ч байдаг гэнэ шүү. Тиймээс түшмэлүүдийн түрийвч рүү ахиухан хэдэн бор юм шидэж чадсан нь тендерийн мөнгөнөес илүүхнийг зулгаадаг бичигдээгүй хууль үйлчилж буй. Энэ жил хэвлэх сурах бичгийн дийлэнхийг “Мөнхийн үсэг” комиани хэвлэх эрх авсан, Үлдсэн хэдэд нь амсуулах төдийг өгөөд амыг нь хаасан хэмээж байна билээ. Нэг үгээр тендер шалгаруулалт шударга биш болсныг хэвлэлийн компаниуд хүлээн зөвшөөрч байгаа. Бас сурах бичгийн агуулга гэж авах юмгүй хэмээн толгой сэгсэрч суусан.

Давуу эрхээр сурах бичгийн дийлзвхийг хэвлэх эрхтэй болсон “Мөнхийн үсэг”-ийнхэн энэ богино хугацаанд бүтдийг гараас гаргаж дийлэхгүй тул цагт нь амжуулахьш тулд урд хөршид хэвлүүлэхзэр ярилцаж буй хэмээн өрсөлдөгчид нь сэм шивнэв. Ингэж сэм хуйвалдаж, ханцуй дотроо наймаалцдаг тендерийн балгаар сурах бичгийн чанар гэдэг зүйл огт мартагдаж байгаа юм. Хүчин чадлаасаа давсан их ажил авчихаад барахгүй болохоороо Хятадад аваачаад хэвлүүлчихдэгээс хүүхдүүд гарын ая даахгүй, хавтас нь амархан салдаг, нас богинотой ноорхой номтой хичээлийн жилийг арайхийж бардаг нь нууц биш.

Эдийн засаг уруудаж, энд тэндгүй хямарчихаад буй энэ цагт Боловсролын яам эртхэн шиг зохицуулалтаа хийгээд хэвлэх сурах бичгээ үндэснийхээ компаниудад тэгш хуваарилсан бод наад зах нь урагшаа урсах их мөнгө дотооддоо шингэж үлдэх боломж бүрдэх байлаа. Гэвч нэгд нь хэтэрхий давуу эрх олгож, дийлэхгүй их ачаа өгчихдөгөөс ажлаа цагт нь амжуулсан нэр зүүхийн тулд нөгөөдүүл нь өмнөд хөршийн хэвлэлийн компаниуд руу мөнгөө бариад гүйхэд хүрдэг. Түүнээс гадна сурах бичгийн тендерт хэчнээн компани оролцсон нь нууц гэх юм. Ил байгаа нь “Мөнхяйн үсэг”, “Адмон”. Түүнээс гадна энэ жил сурах бичиг хэвлэх компаниудад урьдчилгааг 20 хувнар тогтоосон нь ажлыг улам ч бүрхэгшүүлж буй. Ийм бага мөнгөөр хэвлэлийн материал, цаас, будгаа ч авч хүчрэхгүй хэмээж байна.

СУРАХ БИЧГИЙН АГУУЛГАД САНАА ТАВИХ БАГШ Ч АЛГА
Сурах бичгайн зохиогчийг сонгон шалгаруулна гэж том зар тараадаг ч мөн л өөрийн гэсэн хэдэн хүндээ тал тохой татаж өгөөд өнөөдүүл нь энд тэндээс эвлүүлж нийлүүлээд ном босгодгоос сураг бичгийн агуулга гэдэг зүйл алс хол хаягдсан. Хэдэн жилийн өмнө бол Оросын сурах бичгийг ба бэ-гүй орчуулаад тавьчихдаг байв. Одоо арай зальжнн болсноос өөр зүйлгүй. Ар өврийн хаалгаар сонгогдсон хүмүүс хүүхдийн насны онцлог, сэтгэн бодох, оюун ухаан хөгжүүлэхэд тохирсон стандартад нийцсэн утга агуулгатай сурах бичиг зохионо гэж итгэхэд бэрх. Гуравдугаар ангийн хүүхдийн математикийн номны зарим тоог дунд ангийн математикийн багш бодож хүчрэхтүй. Эгээ л “Хэцүү даалгавар” кино шиг хөгжилтэй явдал эцэг, эхчүүдэд тохиолдох ч энүүхэнд.

Учир нь олдохгүй, ухаан хүрэхгүй байсан бодлогоо зохиогч нь ч өөрөө хүчрэхгүй байж магад гэнэ. Монгол хэлний номын дүрэм нь алдаатай гэж шүүмжлэх хүн ч таарсан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүүхдэд зориулсан ном, зохиолыг шалгаж үзэхэд олон дутагдал илэрсэн тухай мэдээлсэн. Гэвч боловсролын салбарын бодлогыг тодорхойлдог яамныхан нь “Бидэнд хамаагүй, манайх хяналт тавьдаггүй” гэж гэдийн “Нүдэн балай чих нь дүлий” суудгийг юу гэж ойлгох вэ, Ядаж сурах бнчгийн агуулгыг ингэж сайжруулмаар байна гэж ам ангайх багш ч байдаггүй. Уг нь бага ангийхны ном сурах бичиг хүмүүжилд нь сайнаар нөлөөлөх утга агуулгатай байх учиртай. Харин сүүлийн үеийн ном зохиолууд ердөө мөнгө олох хэрэгсеэл төдий болчихоод байна. “Мөнгөтэй бол БШУЯ-ныханд чанартай сурах бичиг зохиож өгөөч гэж санал тавих юмсан” хэмээн танил багш минь бухимдаж байсан. Хэн ч сурах бичгийн агуулгыг сайжруулаач гэж мөнгө төлдөггүй болохоор яамныхан ийм дэмий асуудалд сэтгэлээ чилээх дургүй байдаг биз. Угтаа бол бага дунд ангайн сурах бичгийн агуулга, хэвлэлтийн асуудлыг хамгийн сайн мэдэх бас зохицуулах үүрэгтэй хүн нь Бага, дунд боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг. Хоёр сайдын нүүр үзэж буй энэ эрхмийг асуудал тавиад очсон хүмүүст хамгийн сайхан зүйлийг ярьж амладаг ам, ажил хоёрынх нь зөрүү алд дэлэм хэмээн салбарынхан нь ч, хэвлэлийнхэн ч шүүмжилдэг юм,

СУРАХ БИЧГЭЭ ХҮҮХДҮҮДЭЭРЭЭ ЗОХИОЛГОДОГ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ
Л.Гантөмөр сайдын эхлүүлсэн ажлын нэг нь “Ном” хөтөлбөр. Гэхдээ энэ хөтөлбөрийн хэрэгжилт ойлгомжгүй. Уг нь энэ хөтөлбөр сурах бичигт хамгийн их хамаатай баймаар, Хүмүүс ч тийм ойлголттой байлаа, Эрдэмтэн мэргэдийн сургааль, зохиол бүтээлийг судлахаас илүү хүүхдүүд өөрсдөө ном зохиол бичихэд энэ хөтөлбөрийн хэрэгжилт оршдог юм билээ, “Ном” хөтөлбөрт зориулж бяцхан ном нэртэй цаас үйлдвэрлэсэн хүүхдүүд сургуулиар дүүрэн байхтай ч тааралдсан. Үлгэрийн ном мэтийг дуурайлгаж хийлгэн, цаг завыг нь барж байхын оронд сурах бичгээ чанаржуулаад, гарын ая даахаар бас хүрэлцээтэй тоогоор хэвлэчихвэл зүгээрсэн. Энэ байдлаараа Л.Гантөмөр сайд хүүхдүүд өөрсдөө сурах бийчгээ зохиодог болно гээд хэнэг ч үгүй хэлээд сууж байж мэдэх нь. “Ном” хөтөлбөр гэж хүүхдүүдээр энд тэндээс хуулан бнчлэг хийлгэхийн оронд сурах бнчигтээ санаа тавих хэрэгтэй бусуу.

Сурах бичгийн агуулга тааруу гэж шүүмжилдэг ч манай эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу сурч, судалж байгаад ач холбогдол өгч анхаарал тавьдаггүй гэж шүүмжлэх нэгэнтэй таарав, Намар болохоор сурах бичиг хүрэлцэхгүй байна. Өндөр үнэтэй байна гэхээс биш агуулга, зохиомж нь ямар байна, хэн зохиов гэдгийг тоодоггүй. Нийгэм хөгжих хэрээр боловсролтой боловсон хүчин шаардаж буй өнөө үед эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд орохоос нь эхлээд сурч боловсроход нь анхаарах учиртай. Гэвч нэг ч удаа сурах бичгийн агуулга, зохиомж тааруу гэж гомдол гаргаж байгаагүй. Ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавьдаг бол монголчууд агуулга тааруу, хүртээмжгүй сурах бичиг түгээж суудаг боловсролын салбарынхнаас хариуцлага нэхэх цаг болжээ. Сурах бичгийн тендер нэртэй сүүтэй үиээний дэлэнг шувтрахаас илүү зүйлд анхаарал тавьдаг яамтай болсон хойно л энэ асуудал цэгцрэх байх.

 

Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 July 2015

ЭРДЭНЭЧИМЭГ, ОТГОНСҮРЭН НАРЫН ЛУЙВАРЧДАД ИТГЭЭД СУУДАГ САЙД АНХААРАЛДАА АВАХ ЦАГ БОЛСОН. СУРГУУЛИУДЫН ЦАЙНЫ ГАЗАР, СУРАХ БИЧГЭЭР ХӨЛЖИЖ БАЙР, МАШИН АВДАГ НЬ НУУЦ БИШ

Сэтгэгдэл бичих