Ираны цөмийн асуудлаарх 6 дэх ээлжийн хэлэлцээ эхэллээ
Ираны цөмийн асуудлаарх 6 дэх ээлжийн хэлэлцээ 2-нд Австрийн нийслэл Венад боллоо. Ираны Гадаад хэргийн сайд Джавад Зариф хэлэлцээрээс өмнө видео бичлэгээр дамжуулан хэлэхдээ, ирэх гурван долоо хоногт, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт түүхэн чухал нөхцөл боломж тохиож, шаардлагагүй хямралыг эцэслүүлэх болно. Ираны засгийн газар 7-р сарын 20-ноос өмнө Ираны цөмийн асуудлыг бүх талаар зохицуулах хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрнэ гээд хориг арга хэмжээ цөмийн асуудлаар Ираныг албадахгүй юм гэжээ.
Мөн өдөр, Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн асуудал хариуцсан дээд зиндааны төлөөлөгч Эштон, Зариф болон Америкийн төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Бернс нартай хэлэлцээ хийсэн байна. Шинэ ээлжийн хэлэлцээг бүх талаар тохиролцоонд хүргэхийг Английн Гадаад хэргийн сайд Хейг Иран болон Ираны цөмийн асуудлаарх 6 оронд уриалжээ.
URL: