УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж оо, хятад иргэн Монгол иргэний үнэмлэхтэй болжээ
УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж болон түүний багийнхан Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулах ажлыг ердөө л өнөө маргаашийг аргацаасан хэдэн төгрөгөөр худалдаж байна уу даа гэсэн хардлага төрчихлөө.
Учир юу вэ гэвэл Жан хэмээх овогт Солонго гэдэг хятад иргэн Монгол Улсын иргэний үнэмлэхийг 15 сая төгрөгөөр хахуульдан авсан тухай мэдээлэл гадуур тархаад байна.
Аав, ээж хоёр нь цэвэр хятад хүн атал дундаас нь төрсөн хятад бүсгүй өдгөө Монгол Улсын иргэний үнэмлэхтэй явж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдаж эхэлсний илрэл биш гэж үү.
Хэдийгээр Солонгын аав, ээж хоёр Монгол Улсад аль эрт цагаачаар орж ирсэн ч охин нь Монгол цустай Монгол хүн болчихсон гэсэн үг биш. Монгол Улсад цагаачаар амьдарч байгаа ч элэг нь нутгаа гэдэг нь хүн төрөлхтөний онцлог. Гэтэл Жан овгийг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлж чадсан тэрхүү хятад эмэгтэй ямар ч далд санаа агуулахыг тааж мэдэхгүй шүү дээ. Түүгээр ч зогсохгүй Жан овогт Солонго нь Төрийн бус байгууллага ажиллуулдаг гэнэ. Төрийн бус байгууллага нэрийн дор ямар ч хорон ажиллагаа зохион байгуулахыг бид бас л таашгүй. Ийнхүү Жан овогтнууд хэдийнэ бидний адил эрхтэй болж, монголчууд бидний тусгаар тогтнол алдагдаж эхэлжээ.
Өдгөө Солонго хэмээх нэр авч, Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртөлсөн хятад бусгүй “Би Монгол Улсын иргэн болох бүх болзлыг хангасан хүн” гэж бардам хэлж явахын чацуу 15 сая төгрөгөөр хахуульдаж манай улсын хууль ёсны бүх эрхийг эдлэх болсон гэх яриа ч чих дэлсэж байна.
URL: