Эрэгтэй эмэгтэй хүний онцлог ялгаа
- Эмэгтэй хүний сонсгол эрэгтэй хүнийхээс илүү сонор байдаг ажээ. Энэхүү ялгаа нь жил ирэх тусам мэдэгдэхүйц илэрхий болдог байна. Иймээс эмэгтэйчүүд зурагтын дууг чанга дээр тавих, мотоциклын хүнгэнэх дуунд дургүй байдаг бөгөөд түүнчлэн ажил хийж байх үед нь тоос сорогч ажиллуулахад ихэд цухалддаг гэнэ. Харин эрчүүд үүнд л эсрэгээрээ тайван ханддаг байна. Дашрамд хэлэхэд судалгаанаас үзэхэд гэр бүл болгоны гуравдагч хэрүүл нь зурагтны дууны чанга сулаас болж үүсдэг ажээ.
- Эрэгтэй хүн ховорхон гүнзгий амьсгаа авдаг гэнэ. Энэ үед өрц ажиллаж, уушиг цэвэр агаараар амьсгалж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, улмаар гемоглобины түвшин өндөр болдог. Үүний үр дүнд өвчин үл халдах дархлаа бат бөх болж, ажлын чадвар маш сайн болдог гэнэ. Харин эмэгтэй хүн агаарыг зөвхөн цээжээрээ амьсгалж авдаг байна. Байгаль цаанаасаа эмэгтэй хүнд оновчтой цээжний амьсгалыг суулгаж өгсөн ажээ. Ингэх болсон шалтгаан нь хүүхэд тээхтэй холбоотой юм байна.
- Эмэгтэй хүн ямар ч маргаан зөрчилдөөний үед биеэ барьж чаддаг бол харин эрэгтэй хүн эсрэгээрээ маш ихээр уурлаж цөхрөлтгүй дайрч эхэлдэг бөгөөд заримдаа энэ байдал нь шууд зөрүүд занг нь хөдөлгөхөд хүргэдэг байна. Учир нь тэдний бие организмын бэлэг эрхтэн дэх тестостерон хэмээх гормоны илүүдэлтэй холбоотой ажээ.
- Эмэгтэйчүүд: эмэгтэй хүнд илүү хүнд хувь заяаг оногдуулсан хэмээн бат итгэцгээдэг. Тухайлбал хүүхэд төрүүлэх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүдээ эрүүл саруул байлгах гэх мэт. Энэ байдлаасаа болоод тэд ихэд цухалдангуу байж улмаар зүрх судасны өвчинд их өртөмтгий байдаг ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол энэ нь эмэгтэй хүний бие организмыг хамгаалагч эстроген хэмээх гормонтой холбоотой гэнэ.
URL: