Оназигийн шилбэний яс давхраараа хугарчээ

32_749d7f6a31205fd07cabd1296c86bdabd937a9d5ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд учраа тааран тоглосон Нигери-Францын шигшээ багийн тоглолтын явцад “Азарган тахианууд”-ын хагас хамгаалагч Бдази Матюиди эсрэг багийн Огеньи Оназигийн шилбэрүү жийн орсон ч ердөө шар хуудсаар торгуулсан.

 

Оназиг тэр даруй дамнуурга дээр талбайгаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн юм. Эмч нарын тогтоосноор түүний шилбэний яс давхраараа хугарсан байжээ. Ингэснээр тэрбээр олон сарын турш гам барьж, гэмтлээ эдгээх нь тодорхой болж байна.

 

Хэргийн эзэн Матюиди өрсөлдөгчөө тун хүнд гэмтээснээ мэдэрсэн тул тоглолтын дараа уучлалт гуйхаар очсон аж. “Супер бүргэдүүд”-ийн ерөнхий дасгалжуулагч Кеши франц хөлбөмбөгчинг шүүгч талбайгаас хөөгөөгүйд ихэд бухимдсан юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих