Кобе хулгайлагдсан охидын гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ

ger73Өнгөрөгч дөрөвдүгээр сард Нигерт 200 гаруй охидыг хулгайлсан гэмт хэрэг гарсан. Уг хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама хулгайлагдсан охидыг суллахыг шаардаж байсан.

Харин энэ удаад нэрт сагсан бөмбөгч Кобе Брайнт Нигерийн хэт даврагч “Боко Харам”-ын дайчдад хулгайлагдсан охидын гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна.

 

Кобегийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Тэрбээр хулгайлагдсан охидод их санаа зовж байгаа. Тэгэхдээ хэдий хэмжээний мөнгө өгөх мэдээлэл байхгүй байна. Тамирчин тун удахгүй эхнэр Ваннесагийн хамтаар Нигерт очно” гэжээ.

Кобе Брайнт NBA-ийн тамирчдад хандаж Нигерийн Засгийн газарт тусламж үзүүлэх данс нээж, охидыг суллахыг шаардсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих