Стрессийг сексээр тайлна
Санхүүгийн боломжоос үл хамааран ямар ч хүнд тохирох шилдэг эм бол секс гэж Мэргэжилтнүүд үздэг. Ялангуяа бие өвдөж зовиурлахад аптекаас эм авч ууснаас сексийн харьцаагаа сэргээх, хэвийн болгоход тустай гэнэ.
Хөхний мастопати өвчин
• Тогтмол сексийн харьцаанд ордог эмэгтэйчүүд мастопати өвчин болон (түүнчлэн хөхний хорт хавдар)-аар өвчлөх эрсдэл 10 дахин бага байдаг аж.
Цэвэршилтийн шинж тэмдэг
• Сексийн амьдрал нь хэвийн эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг, онцлог нь төдий мэдэгдэм, хурц явагддаггүй. Мөн цэвэршилт нь хэт эрт эсвэл хожуу бус цагтаа эхэлдэг.
Үе мөчний өвчин
• Хэрэв энэ өвчний шинж тэмдэг илэрвэл та сексийн амьдралаа эрчимжүүлэхийг хичээгээрэй. Учир нь секс нь өвчин намдаах үйлчилгээтэй төдийгүй бодисын солилцоог сайжруулж, цусны эргэлтийг эрчимжүүлдэг байна. Түүнчлэн секс нь өвдөг, хүзүү орчмын шохойжилтоос сэргийлдэг аж.
Стрессээ сексээр тайл
• Сэтгэл тавгүй байдал, хямрал, стресс нервоз, уур уцаарт автах хандлагатай байдаг бол сексийг сонго. Ямар ч эм, архи дарснаар илүү секс нь үр дүнгээ өгнө. Сексийн үед ялгардаг таашаалын гормон нь тархины эд эсэд очдог тул үйлчилгээ нь өнгөц төдий бус гүн үйлчлэлтэй аж.
Ханиад томууны өвчин
• Янз бүрийн антибиотик ууж өвчнөө хүндрүүлэх хэрэггүй. Үүний оронд сексийг сонго. Дархлааны систем бэхжиж, бие организмын вируст өвчнийг эсэргүүцэх чадвар өсдөг.
Түрүү булчирхайн өвчнөөс сэргийлнэ
• Үрийн шингэнийг тогтмол гаргаж байх нь түүнийг өтгөрөх, зогсонги байдлаас аварна. Эдгээр нь үрэвсэлт процессыг бий болгоно.
URL: