Нэрийн эхний үсгээр шинжихүй

setgel_sanaaНэр бол хүний амьдралын утга учрыг тодорхойлдог зүйлийн нэг билээ. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдарна. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй. Нэр болгон учир утгатай, цаанаа нэгэн түүх өгүүлж байдаг аж. Бидний эцэг эх нэр хайрлахдаа аливааг билэгдэн өгдөг. Нэрийн эхний үсгээр тухайн хүнийг шинжиж болдог байна. Ингээд та бүхэндээ нэрийн эхний үсгээр хэрхэн шинждэгийг сонирхуулъя.

А: -Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхээр хүсч эхлэхийн бэлэг тэмдэг. Бие махбодийн оюун санааны хувьд таатай байх эрмэлзлэл. Энэ авиа орсон нэртэй хүмүүсийн хувьд хөдөлмөр бол хичээл зүтгэл, төрөлхийн хэрэгцээ байдаг.

Б: -Бат бөх байдал, байнгын чанар зорьсондоо хүрэх болон санхүүгийн талаар аж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй.

В: -Бусадтай хэл амаа сайтар ололцон, амьд амьтан байгальтай ойрхон байж, ирээдүйд тэмүүлсэн бүтээлч бие хүн.

Г: -Ямагт шинийг эрэлхийлж, аливаа юмны уг чанарыг нээхийг хичээгч, юмыг нэг нэгэнгүй мэдэхийг хүсэн, ажил хийвэл чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг.

Д: -Аливаад буурьтай хандан, хүнд туслахыг хичээгч, гэр амьтай бөгөөд бага зэрэг хуйсгануур зантай.

Е: -Өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг, бусадтай санал солилцон улмаар зуучийн үүрэг гүйцэтгэн далд хүчийг мэдрэх чадварыг агуулдаг.

Ё: -Нарийн мэдрэмж, аливаад ул суурьтай хандах, юмны уг чанарын илэрхийлэл.

Ж: -Бусдад төдийлөн нээгээд байдаггүй бүхэл бүтэн дотоод нууц ертөнц.

3: -Гадаад ертөнцөөс өөрийгөө хамгаалсан бэхлэлт, баялаг сэтгэмж, аливаа зүйлийг гадагш гаргахгүй дотроо л агуулан явагч.

И: -Өөрийн мөн чанараа хязгаарлах эрмэлзлэл, бага зэрэг хатуу, хөтүү хүйтэн сэтгэл, хэнэггүй зан, дотоод ертөнцөө бусадтай хуваалцахыг хүсдэггүй байдал.

К: -Сэтгэл хөдлөлөөр илрэн гардаггүй, дотоод сэтгэлийн тэнхээ, аливаа нууцыг задруулахгүй хадгалах чадвар, бүхнийг эсвэл үгүй гэсэн амьдралын гол зарчимтай.

Л: -Гоо сайхны торгон мэдрэмж, санал бодлоо бусадтай хуваалцах эрмэлзэл, цаг хугацааг хоосон үрэхгүй өөрийн байр суурь, мөн чанараа зөв танихыг эзэндээ сануулах мэт.

М: -Бусдад туслахыг хичээдэг, зөөлөн, уяхан сэтгэлтэй, амьдралын мөн чанарыг танихыг хичээдэг бөгөөд шим мандлын нэг хэсгийн хувьд байгальтайгаа зохистой харилцах хэрэгтэй.

Н: -Зарчимтай байдлын бэлэг тэмдэг. Юмыг бодитойгоор ойлгох аливаад шүүмжлэлтэй хандан сайн мууг сайтар ялгаж чадах чадвар.

О: -Гүнзгий мэдрэмж, энэ үсэг орсон нэр бүхий хүний хувьд явах зам тодорхой бүх зүйл өөрөөс тань хамаардаг. Нэг үгээр хэлбэл, хүрд эргүүлэх боломж таны гарт байна гэсэн үг. Гэвч зарим тохиолдолд хязгаарлагдмал байдалд орж болохыг санах хэрэгтэй.

Ө: -Зөөлөн таатай байдал буюу дотроо бодолтой, дотроо суурьтай байхын бэлгэдэл.

П: -Сэтгэмж сайтай, аливаа зүйлийн талаар өөрийн бодолтой, гаднах байдалдаа анхаарал тавьдаг. Аливаа зүйлийг ургуулан сэтгэж байгаа юмыг тэр чигээр нь таньж хүлээн авдаг.

Р: -Хөгжим хөдөлгөөн сүр хүчний бэлэг тэмдэг, юмны мөн чанарыг танин мэдэх чадвар, өөртөө итгэх, зоригтой байдал, аливаа үйлийг гүйцэтгэх эрч хүч, тэмүүлэл, заримдаа тогтворгүй байдлын илрэл.

С: -Бага зэрэг тогтворгүй байдал, зарим тохиолдолд юмыг хэт дөвийлгөн хүлээн авах, олон зүйлд сэтгэл нь татагдах зэрэг чанар илэрнэ. Гэнэт онцгойрон богино хугацаанд амжилт гаргагч, бухимдсан үедээ олон ааш гарган бусдад өөрийн бодлоо тулгахыг оролддог. Гол нь амьдралд хөлөө зөв олох нь чухал.

Т: -Аливаа зүйл орших, нягтран бүрэлдэх, цул оршихыг заадаг энэхүү авиа нь юмны уг чанар тогтвортой байнга орших утгыг илэрхийлдэг. Үнэнийг эрэлхийлэгч бүтээлч бие хүн. Гэвч өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул.

У: -Уран сэтгэмж, сайхан сэтгэлтэй, оюун санааны оройд гарахыг эрхэмлэгч, бага зэрэг зальжин, зан өөрийн үг зорилго, сэдсэн зүйлээ сайтар далдлах чадвартай.

Ү: -Юмыг дутуу сэтгэх, аливаа зүйлийн үр дагаврыг урьдчилан тааварлах ухаарах нь дутмаг, гутрангуй шинжийг илэрхийлнэ.

X: -Байнгын хөгжил хөдөлгөөн дэвшлийн бэлэг тэмдэг. Өөрийн хүчээр амьдралд байр сууриа олж авч нэр алдраа дуурсгагч. Энэ авиа бүхий нэр нь зан суртахууны хувьд аливаа доголдол гаргахгүй байхыг сануулах мэт.

Ц: -Амьдралын хэцүү бэрх сорилтод итгэл үл алдрах, гэвч зарим тохиолдолд бусдын тусламжийг харамтгай, олон зүйлд сэтгэл санаагаа хоёрдуулдаг гэсэн утгыг илэрхийлдэг.

Ч: -Бүхэл зүйлийн эгэл нэг хэсэг хэмээх ойлголтыг төрүүлдэг. Цагийн явцад уг хүний зан чанар хадгалагдан үлдэнэ. Өөртөө болон бусдад шаардлагатай ханддаг хүн.

Ш: -Бусдад үл анзаарагдам жижиг сажиг зүйлээс байдлыг дүгнэх чадвар амьдралд маш болгоомжтой хандах чанар, даруу зантай, өөрийн хийх ёстой зүйлийг нэг л мэдэхэд зохих ёсоор нь гүйцэтгэчихсэн байдаг.

Э: -Үйл явдлыг тусгах чадвар хэт сониуч, хуйсгануур зантай. Өөрийгөө байгаагаасаа дээгүүр үнэлэх хандлагатай.

Ю: -Ямагт үнэнд тэмүүлж, бусадтай эвтэй найрсаг байх чанар.

Я: -Өөрийн эрхэм мөн чанараа ойлгож, бусдад хүндлэгдэн хайрлагдах хүслийг илэрхийлнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих