Монгол улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж нууцаар үзүүлжээ

Тэнхлэгийн хамгийн аюултай оронд тооцогдох БНАСАУ-тай Монгол улс өнө эртний найрамдалт харилцаатай билээ 1950-1953оны Солонгосын дайны үед манай улс Ардчилсан Солонгосын талд байж хүмүүнлэгийн тусламжийг байнга үзүүлэн тэр бүү хэл өнчин хүүхдүүдийг нь хүртэл өсгөж торниулсан том гавьяатай юм.

Саяхан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын удирдлагууд БНАСАУ–д албан ёсоор айлчилж, яриа хэлэлцээр хийж энэ орны түүх дурсгал, хөгжил цэцэглэлтэй нь танилцаад ирснийг бид мэдэж байгаа. Ардчилсан Солонгос улс нь эдийн засгийн хувьд Азидаа томоохон улсад тооцогддог боловч ихэнх төсвөө цэрэг зэвсэг, армидаа зарцуулдаг гэдгийг дэлхий мэднэ. Өнөөдөр энэ орны эрх ашиг нөлөөллийг БНХАУ тун ихээр дэмжин байнга тусламж үзүүлдэг бөгөөд, харин АНУ болон түүний холбоотон орнууд  шахах бодлого барьдаг нь нууц бишээ.  Харин саяхан маш нууцаар шөнийн 02 цагийн үед Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх онгоцны буудалд Ардчилсан Солонгос улсын Агаарын цэргийн хүчний ИЛ-76 онгоц газардсан сураг дуулдлаа. Баттай эх сурвалжийн мэдээгээр бол энэ онгоцонд манайхан нууц байдалд хүмүүнлэгийн тусламж ачиж явуулсан гэнэ. Хэнд ч мэдэгдээгүй энэ хүмүүнлэгийн тусламжинд ойролцоогоор 50 тн лаазалсан мах, 10000 ширхэг ноосон хөнжил, 5 сая ширхэг нэг удаагийн зүү тариур багтжээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн гэдэг мэдээлэл огт цацагдаагүй бөгөөд чухам ямар учраас нууцаар тусламж явуулсныг МАН-ын удирдлагуудаас өөр мэдэх хүн алга. Улс төрчид, учрыг мэддэг хүмүүсийн ярьснаар бол Монголд суугаа АНУ тэргүүтэй зарим оронтой, тэдний дайсан болох коммунист Солонгостой эвлэлдэн нэгдсэн явдлаа тас нууж   гуравдагч хөршүүдээ уурлуулахгүй гэсэн нэгэн бодлын эх оронч бодлого гэлтэй. Дэлхийд ОХУ, БНХАУ хоёр л БНАСАУ-д ямар нэгэн байдлаар элгэмсэг хандаж, байнга хүмүүнлэгийн болон зэр зэвсгийн тусламж үзүүлдэг бол олон улсын түвшинд тусламж үзүүлсэн гуравдагч орноор Монгол тодорлоо. ”Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” гэдгийн үлгэрээр эх орон маань бусад их гүрнүүдтэй муудалцалгүй  элдэв шахаанд орохгүйг хичээн ийм арга хэмжээ авсан гэдгийг учир мэдэх олон төрийн түшээ ярилцаж сууцгаана.


URL:

Сэтгэгдэл бичих