Х.Баттулга гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэв

DSC_7875aТөмөр замын царигийн асуудал хөндсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг тойрсон олон асуудал ар араасаа гарсаар байна. Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТТБ-ын тэргүүн А.Гантамир УИХ-ын гишүүн Х.Баттулгыг энэхүү нэвтрүүлгээрээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн цэцэд өргөдөл гаргажээ.

Түүнчлэн БНХАУ-Монгол Улсын хоорондын найрсаг харилцаанд сэв суулгаж Үндсэн хуулийн 10.1 дэх “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, Үндсэн хуулийн 11.1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэсэн заалтуудыг ч зөрчсөн хэмээлээ.

 
М.МӨНХСАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих