ЗОХИОЛЧ
УИХ-ын гишүүн Х.Батгулга зохиолч болсон бололтой. Болсон ч гэж дээ угаасаа байсан ч юм уу. Гэхдээ бийр янтай харшуулан, бичиг цаас нийлуүлж онгодоор хөглөгдөн суудаг зохиолч биш л дээ. Харин одоохондоо олноо танигдсан нь сайдыг сандлаас нь “унагах” жүжиг, төмөр замын талаарх төрийн бодлогыг муулах теле нэвтруүлгийн “зохиол”-ыг бичээд байна.
Төмөр замьш царигийн талаар хийсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн зохиолдоо сэтгэл хангалуун байгаа бололтой “Би өөрөө зохиолыг нь гаргасан. Үнэн юм хийчихээр хүнд хүрч байхгүй юу. Манайхан дандаа нэг худоаа мөлгөр юм яваад л байдаг. Орон бүрт л байдаг.
Есдүгээр сарын 11-ний талаар нэвтрүүлэг байдаг шүү дээ. Мэдэх үү тэр нэвтрүүлгийг. Тухайн үедээ Бушийг хийсэн гээд л байсан. Олон ургальч үзэл, олон талаас нь хандах гэж байна. Тэгээд ганц нэвтрүүлэг хийсэн.” хэмээн бардамнав. Түүний зохиолыг нь бичиж хийсэн /үнэндээ хийлгэсэн л дээ/ теле нэвтрүүлэг хүнд хүрснээс харахад тэрбээр чамгүй авъяастай “уран бүтээлч” бололтой.
Гэхдээ араасаа асуудалтай. Учир нь түүний зохиолыг тагнуулынхан “монголчуудыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгддийг бусниулах хандлагатай” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэж орхисон. Гэхдээ Х.Баттулга гишүүнийг биш, нэвтрүүлгийг нь хийсэн “Него intertainmient”-ийнхныг барьж авсан байна.
Харин одоо ч тайзнаа тавигдсаар буй сайдын сандлыг нь дэнжигнүүлж, “сайн ах”-ыг тодруулах жүжгийнхээ гол дүрд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сонгосон. Үнэндээ цаадах нь зөвшөөрөөгүй л дээ, өөрөө л онилогдсон болохоос. Тиймдээ ч зохиолчоос нь хариугаа авах сурагтай. Түүний зохиолын гол санаа нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин насанд хүрээгүй охинтой бэлгийн харилцаа тогтоосон тухай. Үйл явдлын өрнөлөөс харахад эрхэм сайдыг тодруулах үүрэгтэй туслах жүжигчин Г.Сарангэрэл үзэгчдэд илүү товойгоод харагдчих шиг боллоо. Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл охин “Би Х.Тэмүүжин сайдыг сайн ах гэж боддог байсан. Түүнтэй уулзах гэж яаман дээр нь очдог, хэрэв уулзалттай байвал хүлээж байгаад ордог байсан” хэмээн телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо хэлж, тэндээсээ гараад хэд хэдэн сайтад ярилцлага өгсөн юм. Гэхдээ өгсөн ярилцлага бүр нь өмнөх хэлсэн ярьснаа үгүйсгэсэн нь туслах дүрийнхээ хэлэх үгийг сайн цээжлүүлээгүй бололтой. Энэ мэтчилэн эрхэм гишүүний нууц авъяас илэрсээр л. Гэхдээ цаашид Х.Баттулга гэдэг хүний зохиолыг анхаарч байхгүй бол зөвхөн намаа төдийгүй Засгийн газрыг цаашдаа ард түмнээ ч хувааж магадгүй нь.
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: