Хятадын уурхайд боол мэт ажиллаж байсан монгол залуу амиа алджээ

Ээ чаваас даа, баян Алтай минь муусайн хужаа нарын гараар ороод дуусах вий дээ гэсэн харамсал болгоомжлол Алтайчуудын дунд нэгэнт бий болжээ.

Говь-Алтай аймгийн Бигэр, Тонхил, Цогт сумдуудаар хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай алтны компаниуд тарвалзацгааж байгаа бол саяхнаас Шарга сумын нутагт гөлтгөнө чулуу олборлох нэрийн доор хятадын нэгэн компани үйл ажиллагаагаа явуулан, нацистын хорих лагерь шиг орчин нөхцөл бий болж монгол залуус хямд өртгөөр хоногийн хоолныхоо төлөө боол мэт ажиллацгаан амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нууц биш болжээ. Шарга сумын нутагт байдаг энэхүү гөлтгөнө чулуу олборлох хятадын “Дэн Хө” хэмээх энэ компанид нутгийн залуус сарын 100-150 мянган төгрөгний цалинтай ажилладаг бөгөөд өдрийн хоол гэж усан жонхуу ганц аягыг идсэн болоод өдөржингөө боолын хөдөлмөр эрхэлдэг нь тодорхой юм. Саяхан Ч гэдэг 25 настай залуу чулуунд дарагдан амь насаа алдсан бөгөөд энэхүү ослыг хятадууд нуун дарагдуулж байсныг аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн илрүүлжээ. Харин хятадын компани эзэн Жин гэгч этгээд хохирогчын ар гэрийхнийг мөнгөөр зодон дуугүй болгосон бөгөөд цагдаа нарт хүртэл хахууль өгөх гэж оролдсон аж. Өнөөдөр тэр этгээд өөртөө гурван өмгөөлөгч авсан бөгөөд бүхий л бурууг амь насаа алдсан залууд тохож байна. Яваандаа энэ хэрэг тэгсхийгээд дарагдан бас л чимээгүй  өнгөрөх вий дээ хэмээн нутгийн олон халаглаж сууна.


URL:

Сэтгэгдэл бичих