Журмын нөхдөд өгөх дараагийн ташуур
Шинэчлэлийн засгийн газрынхан эдийн засаг хямраагүй хэмээн хоёр жил ам бардам хэлж байсан ч нэг л өглөө сэрэхэд валютийн ханш өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Нойтон мах өндөг тэргүүтэн тансаг хэрэглээнд тооцогдож дотор махаар хоногийн хоолоо залгуулах өрх цөөнгүй. Хувиа борлуулан довоо шарлуулаад хэдэн ажилчдынхаа цалинг хэл амгүй тавьчдаг байсан аж ахуй нэгжүүд дампуурлаа зарлаж ажилгүйчүүдийн эгнээд олон зуун хүнийг түлхэж орхив.
Бодит байдал тартагтаа тулсныг учир мэдэх хүмүүс анхааруулсаар Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Гэвч ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа зүйл алга. Харин Засгийн газрын хэдэн гишүүд нь гадаад томилолтынхоо зардлыг аль хэдийн хэтрүүлж хэл аманд өртөөд авсан. Гэсэн ч тэд хариуцлагаас мултарч аль хэдийн сурснаас хойш тэгсхийж байгаад нам жим болов.
Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хувийн блогтоо эдийн засгийн өнөөгийн байдлын талаар өөрийн хэдэн санаагаа бичсэн байх юм. Тэрээр энэхүү санаанууд дээрээ блогтоо зочилдог олныгсанаа оноогоо нэмэрлээрэй хэмээн уриалжээ. Учир нь тэрбээр тэдгээр санаануудыг нэмэрлэж байгаад нийтлэл бичихээр шийдсэн нь энэ аж.
Эдийн засаг хямраагүй байна гэх ярианы эсрэг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хатуу зогсдог нэгэн. Хэдийтэрээр нам нэг ч үзэл бодлоо өөрийнхөөрөө илэрхийлж, эрх баригч эрхмүүдийг хариуцлага хүлээ хэмээн үргэлж шахаж ирсэн. Гэсэн ч журмын хэдэн нөхөд нь хариуцлага хүлээсэн зүйлгүй. Харин тэрбээр өнгөрсөн жил өмнөөс нь хариуцлага хүлээн УИХ-ын гишүүний суудлаасаа төдийгүй намынхаа ҮЗХ-ны гишүүнээс хүртэл татгалзах хүсэлт гаргаж байсан удаатай. Гэвч түүнийг намынхан ньҮЗХ-ндоо үлдээсэн. Мөн УИХ-ын гишүүнээсээ татгалзах шийдвэрийг нь хүртэл цуцалж орхисон билээ.
Тэгвэл энэ удаа Р.Амаржаргал гишүүн дахин нөхдөө шүүмжилж, ташуур өгөхөөр нэгэн нийтлэлийг бичих гэж байна. Ингээд түүний нийтлэлдээ оруулах гэж байгаа санаа оноог бүрэн эхээр нь хүргэе.
Зарим нэгэн санаа: эдийн засаг
Эрхэм ээ, Доорхи хэдэн тезисийг задлаад нийтлэл бичих санаатай юм. Зав зайгаараа санаа оноо нэмэрлээрэй.
Амаржаргал Р
Эдийн засгийн өнөөгийн байдал:
o 2 жил хямралгүй, хачин сайхан байгаа мэт ярьж байсан
o өнөөдөр хямралд гүнзгий автагдсан мэт ярих юм хямралын уг сурвалж нь: дэлхийн эдийн засаг гэжээ
o дэлхийн гэхээсээ хөршүүдийн эдийн засаг гэх нь оновчтой, гэхдээ
o Хятадын эдийн засгийн байдал манайхыг доргиох хэмжээнд хямраагүй
o дэлхийн эдийн засгийн хүрээнд бүтцийн томоохон өөрчлөлт явагдаж байгаа нь түүхий эдийн үнээр илэрхийлэгдэж байгаа.
Эдийн засгийг тогтвортой өсгөх үүргийг засгийн газар хариуцна. Харамсалтай нь өнөөгийн байдал, тун зөөлөн хэлэхэд сэтгэлд хүрэхгүй байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд уруудаж, банк санхүү, ялангуяа өрийн асуудал түгшүүр зарлах хэмжээнд дөхлөө. Төр засагт итгэх итгэл алдарч байна. Цаг алдсан боломж алдсан. 2-3 жилийн өмнө хэрэгжүүлж болохуйц олон алхамууд өнөөдөр хумигдсан.
Зүйрлэвээс: эмээр эмчлэх боломж алдагдаж, хагалгаа хийхээс өөр аргагүй болов. Өвчтөнөө эмчлэхгүй удааж, хагалгаанд ороход хүргэсэн эмч хариуцлага хүлээх ёстой.
Засгийн Газар эрхбиш хөдлөөд байгаа мэт боловч:
a) реклам улс төр нь хэтэрсэн
b) цөмөө олж харахгүй өнгө дагасан
c) өөрсдийн санхүү эдийн засгийн ашиг сонирхолыг эхэнд тависан
d) ихэнхи тохиолдолд энгийн мэдлэг, туршлага дутсан байдалтай байна. Зүйрлэвээс: оркестр симфони тоглохоор суугаад чаддаг хэсгээ л тоглоод байгаа мэт. Удирдаач партетураа уншиж мэдэхгүй. Хөгжимчид мөн адил. Симфони нету.
Дүгнэвэл: эдийн засгийн өсөлт саарсан, хямрах эрсдэл нэмэгдсэн. Гадаад орчин г/м бусдад нялзаах түлхэх хэрэггүй.
o Эдийн засгийг “мөнгөөр угжих” аргаар шийдэл олох гэсэн нь бүтэлгүйтсэн. Засгийн Газар ямарч уялдаагүй, эзэнгүй (хяналтгүй), сонирхолын бүлэглэлд шууд утгаараа хөтлөгдөж 3 триллион төгрөг + 1.5 млрд доллар цацсан.
o Засгийн Газар, аж ахуйн нэгж, айл өрхийн санхүүгийн байдал тун муу байна. Харилцан, бие биендээ сөргөөр нөлөөлж, уруудуулсан чөтгөрийн тойрог үүсгэж байна.
Энэ янзаар бол: Санхүүгийн байдал улам доройтно, төсөв улам бүр тогтворгүйтнэ. Инфляцийн аюул дахиад нүүрлэж байна.
Шийдэл: УИХ, Засгийн Газар цэгцтэй шаталсан шийдвэрлэг алхам хийх ёстой. o Улс төржсөн биш, цэгцтэй, гүнзгий бодлого бүтэц зохион байгуулалтын арга хэмээ байх ёстой. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нь бодлогоо илэрхийлсэн, тусгасан байх юм. Нэн тэргүүнд төсвийн сахилга тогтвортой байдлыг хангах ёстой.
• Зургаан (6) төсөв байж таарахгүй
• төсвийн тэлэх хумих бодлогыг туйлшарлалгүй тэнцвэртэй хэрэгжүүлэх
• өрийн хязгаарыг чанд сахих
• мөнгөний бодлогыг идэвхитэй ашиглах
Зорилт: богино хугацаанд бизнесийн орчинг сэргээх, ажлын байр бий болгох; урт хугацаанд өрийг хяналтанд оруулах, банкны өрийн эрсдэлийг шийдвэрлэх
Б.Цацрал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
特色
没得说的了。
能想到是的未来很明白,酸甜苦辣却是不可知的。什么人一般是绝境逢生。怎么可能捡来的获得。但是人却想走相反道路。这意味深长:人的命运之苦
我们的最后原则:客户满意。
百度,数据