Дахиад нэг цэргийн албан хаагч амиа алджээ

2014.06.09.01Зэвсэгт хүчнээс сайн мэдээ дуулдахаа больжээ. Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хучний 016 дугаар ангийнхан Говьсүмбэр аймгийн Баянталд байрладаг Техник хангалтын баазын техник хадгалах агуулахын хажууд байх нислэгийн зурвас дээр Т-72 танкны хурдыг үзэн дэггүйтэж байгаад онхолдуулж ахлагч Ж газар дээрээ нас барж хамт явсан гурван хүн хүнд, хөнгөн гэмтсэн хэрэг гарсан. Гэтэл энэ сарын 1-нд буюу уржигдар Хялганатад байрладаг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч Эгийн голд осолдож амиа алджээ.

 

“Эгийн гольш усан цахилгаан станц” төслийнхөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавтай гэрээ байгуулж Хялганатын 234 дүгээр ангиас хоёр ширхэг ПТС-2 загварын усанд хөвдөг тээвэрлэгч буюу оросоор “плаваюций транспортер средний”-г төслийн ажилд шаардагдах зарим техник хэрэгслийг Эгийн голоор зөввөрлөх ажилд ашиглаж байсан бололтой. Энэ ажлыг биечлэн удирдахаар тус ангнйн захирагч, хурандаа Б.Энхбаяр холбогдох хумүүсээ дагуулан хөвдөг тээвэрлэгчээ экипажийн хамт авч Эгийн гол дээр долдугаар сарын 1-нд очсон байна. Тэд очсон даруйдаа ПТС-2 төслийн өрмийн машиныг ачиж гол руу ороод хөвж явахдаа урсгалд дохигдон хөмөрч тээвэрлэгч дээр явсан хүмүүсээс хоёр нь осолдсон гэсэн мэдээллийг бид авсан юм. Осолдсон хоёр хүний нэг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч Гандорж байж. Талийгаач Хялганат тосгоны харьяат бөгөөд тус ангид гэрээт цэргийн алба хааж дуусгаад улирч ахлагч болсон гэнэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн, нэг үгээр цэргийн албанд туршлагатай нэгэн байжээ. Ахлагчтай хамт осолдсон хүн нь төслийн ажилтан байсан бололтой. Түүний цогцсыг одоо болтол олоогүй байгаа юм байна.

 

Эгийн голд болсон ослын талаар ЗХЖШ-ын холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч мөн л ямар нэг тодорхой зүйл олж дуулж чадаагүй бөгөөд бултаж булзааруулж сурсан зангаараа асуудалд хандаж байсан юм.

 

Харин усанд хөвдөг тзэвэрлэгчийн талаар мэргэжлийн хүнээс тайлбар авахад ПТС-2 нь бие бүрэлдэхүүн, техник, материал хэрэгслийг хурдан хугацаанд усан саадыг гатдах зориулалттай, урт нь 11.5 м, өргөн нь 3.3 м, өндөр нь 2.65 м, жин нь 17.7 тн хэмжээтэй техник. Экипаж нь хоёр хүнтэй бөгөөд ачаа ачих даац нь хуурай газарт 5.0 тн, хөвж явах үед 10 тн гэсэн техникийн үзүүлэлттэй эд гэнэ. Тэрбээр осол юунаас үүдсэн байж болохыг лавлахад “ПТС-2- оор зөөвөрлөн гол гаргаж байсан өрмийн машины төвийг нь олж ачаагүй байж магадгүй. Мөн бэхэлгээгээ дутуу хийсэн эсвэл огт хийгээгүйгээс үертэй байгаа Эгийн гол гатлах явцдаа урсгалд цохигдох үед хүндайн төвөө алдаж тээвэрлэгч хөрвөөсөн байж болно. Түүнээс өөр шалтгаанаар усанд осолдох учиргүй’’ хэмээсэн юм. Тэгэхээр Эгийн голд болсон эл осол хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааг ноцтой зөрчсөний улмаас гарсан нь харагдаж байж таарах нь. Мөн ПТС-2-ын экипаж, түүгээр гол гаталж байгаа хүмүүст аврах хантааз өмсгөсөн байх ёстой. Гэтэл хүмүүс аврах хантаазгүй явснаас живж осолдсон бололтой.

 

Үүнээс гадна өөр нэг ноцтой зүйл осол гарахад нөлөөлсөн байх магадаалтайг Зэвсэгт хүчний саабарынхан дуулгаж байна, Сүүлийн үед сургууль дадлагад зориулсан хөрөнгийг өөр зүйлд зарж яг хэрэгцээтэй техник дээрээ ажиллаж дадлага хийх боломж тэр бүр олдохоо больсон нь осол гарахад нөлөөлсөн байх талтай гэнэ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хөвдөг тээвэрлэгчийн экипаж гэх ч хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар тэр бүр сургууль дадлага хийж байгаагүйгээс гол гатлахдаа алдаа гаргасан байж болно. Энэ бол хамгийн үнэнд ойр шалтгаан гэдгийг ПТС-2-ын талаар тайлбарласан цэргийн техникийн мэргэжилтэн онцолсон.

 

Тиймээс сүүлийн хэдхэн хоногт ар араасаа дараалан гарч цэл залуу хоёр ч ахлагчийн аминд хүрсэн энэ осол Монголын Зэвсэгт хүчинд сахилга, хариуцлага алдагдаж, цэргийн сургалт ор нэрийн төдий болсныг нотлож байгаа юм биш үү. Ийм байтал ажил хариуцсан том дарга нар нь амиа хоохойлон, буруу бүхнийг алба хаагч доод тушаалынхан руугаа чихчихээд сууж байгааг юу гэж ойлгох вэ.

 

Муу мэдээ ойр ойрхон дуулгах болсон Зэвсэгт хүчинд салхи савир оруулж, толгой тархийг нь шинэчлэхгүй бол болохоо больсныг шил даран гарч эрдэнэт хүний амиар наадсан эл ослууд бэлээхэн баталж байна бус уу. Яг үнэндээ бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын удирддагц арга барилтай холбоотойгоор осол, зөрчлүүд гарсаар байхад алба хаах нас нь өнгөрчихсөн өтөл генералыг гавьяаных нь амралтад үдэхгүй цол, суудал хоёртой нь хүлж баглаад суулгаад байгаагийн хэрэг юунд гэхээсээ хэнд байгааг ухаж ойлгоход бэрх юм.

 

Сонины дугаар шилжих мөчид бидэнд ирсэн мэдээллээр осол болсон газарт ЗХЖШ-ын Хяналт шалгалтанд газрын дарга бригадын генерал Г.Энхбаатараар ахлуулсан бүлэг ажиллахаар очжээ. Мөн Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажил үүргээ гүйцэтгэж, аврагчид эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэнэ.

 


URL:

Сэтгэгдэл бичих