Роберт Прийдландын төлөвлөгөө задарлаа

Роберт Прийдланд гэгч эрхэм Оюутолгойг мөнгөний машин болгох санаархалаа анх 2005 онд танилцуулж байсныг Канадын төвийн хэвлэлүүд саяхнаас эхлэн дэлгэж эхлээд байна. Одоогоос 6 жилийн өмнө тэрээр Өмнийн говийн алт зэсний үйлдвэрийг түшиглэн мөнгөний аварга том машин бүтээх сонирхолтой байгаагаа анхлан танилцуулж байсан бөгөөд түүний энэ ажилд нь монголын төр засагын түшээд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг хэлж байсан гэнэ.


Тэрээр тухайн үедээ Монголын засгийн газартай байгуулсан сайн харилцааныхаа талаар ярьж байсан бөгөөд мөн санаанд оромжгүй бага хэмжээний татвар төлөхөөр тохиролцсон гэдгээч хэлж байсан юм билээ. Тэрээр Оюутолгойгоос нэг тонн шороог ухаж гаргахад ойролцоогоор 10 ам доллорын зардал гарна. Харин 10 доллорын үнэтэй чулууг 100 доллорын үнэтэй зэс болгох ховорхон боломжыг монголын эрх баригчид бидэнд олгож байна гэдгийг ч хэлж байсан юм байна. Ингээд энэ бүх тайлбар танилцуулгын дараа Роберт Прийдланд гэгчийн захиалгаар 2008 оны 1-р сард Канадын Девид Эмерсон Монголруу нисч Монгол улсын ерөнхий сайд С. Баяр, Үйлдвэр худалдааны сайд Наранхүү, гадаад хэргийн сайд Оюун нарыг ятгаж гэрээг үзүүлүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлээд буцсан байх юм. Дараагаар нь 2009 Айвехоу Майнз Монголын засагын газартай урт хугацааны гэрээ байгуулж 2010 оны 3 р сард Монгол улсын засагын газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрч байсан байх юм. Роберт Прийдландын ярьснаар Өмнийн говьд олборлолт явуулах нь дэлхийн аль ч улс оронд байхгүй том давуу талтай. Хог хаягдлаа чөлөөтэй хаяж болно, байгалийн нөхөн сэргээлт энэ тэр гэсэн элдэв зардал гарахгүй. Хамгийн гол нь Монголын төрийн түшээдийг хахуульдах урьдчилгаа мөнгө хэрэгтэй. Харин тэрнийгээ хэдэн мянга дахин нугалж олно гэсэн тооцоог гаргаж байсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих