Туул голын эргийн дагуу шөнийн эргүүл хийж байна

04544404044444Урин дулаан цаг ирж, барилгын компаниуд үйл ажиллагаагаа эрчимжүүлж буйтай холбогдуулан Туул голын сав газрын захиргаанаас голын хамгаалалтын бүсэд шалгалт хийж байгаа ажээ. Зургадугаар сарын 10-нд эхэлсэн энэ шалгалтаар Туул голын онцгой хамгаалалттай бүсийн дагуу байрлуулсан 01-300 дугаар баганы хооронд 22.00- 06.00 цагт шөнийн эргүүл ажиллаж, ахуйн болон хатуу хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлэх гэнэ.
Шалгалтын эхний долоо хоногт 20 гаруй зөрчил илэрсний дийлэнх нь “Нарантуул” зах, Сонсголонгийн гүүр, Гачуурт тосгон, Сүхбаатар дүүргийн I хороонд гарчээ. Зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг НМХГ, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗЦГ-т мэдэгдэж, зохих арга хэмжээ авахыг сануулсан гэдгээ Туул голын сав газрын захиргааныхан хэллээ.

Түүнчлэн цаашид ийм асуудал гаргавал, экологийн хохирол тооцож, нэхэмжлэл хүргүүлэхээс гадна хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авахаа тус газрынхан сануулав.


URL:

Сэтгэгдэл бичих