Уур бухимдлаа хэрхэн тайлах вэ?

MSanger1Хэнд ч уур бухимдлаа барьж дийлэхгүй, түүнээсээ гарч чадахгүй байх үе таардаг. Харин тэр үед яах вэ. Хамгийн энгийн аргыг танд хүргэе. Та гаатай цай ууж сураагүй байж магадгүй. Тэгвэл уугаад үз. Ямар ч байсан алдахгүй. Учир нь гаа витамины дутагдлыг нөхөж, ханиад томуу хүрэх, хатгаа тусах зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

Мөн хэт их ядарсанаас юм уу эсвэл сэтгэл санааны таагүй байдлаас үүдэн стресст орохоос сэргийлэхэд гаа тусалдаг аж. Товчхондоо гаа стрессээс хамгаалдаг. Хэн нэгэнд уур чинь хүрч байж болно. Гэр бүлийнхэнтэйгээ болон хамт ажиллагсадтайгаа зөрчилдсөн ч байж магадгүй. Өөрөөр хэлбэл бухимдал чин дээд цэгтээ хүрч түүнийгээ тайлж чадахгүй үе тохиолддог.

Энэ үед цэвэр гааны ханд уухад аажмаар тайвширдаг. Хэдэн ширхэг гааны нунтаг буцалж буй халуун усанд хийгээд зөөлөн гал дээр 15 минут байлга. Бэлэн болсон хандаа хөргөж ууна. Хэрэв та тайвширч чадсан бол дараа энгийн цайнд гаа хийж уухад гэмгүй. Ходоодны хүчил багассан үед гааг нимбэгтэй хольж хүртвэл зүгээр.

Харин гаатай цайг даралт багасах юм уу ургамлын харшил хөдөлсөн үед ууж болохгүй. Үүнээс гадна Лондоны Их сургуулийн эрдэмтэд стресст орсон хүн биеийн хүчний хөдөлмөр хийх нь сайн болохыг тогтоожээ. Тухайлбал, шал угааж хог шүүрдэх, юм зөөвөл амархан тайвширна. Салхинд хэн нэгэнтэй цуг алхах бас өдөрт 20 минут хэртэй сонирхол татахуйц ажил хийх нь сайн аж.


URL:

Сэтгэгдэл бичих