Гэртээ хайр даллая гэвэл
Бидний орон гэр бидэнтэй адил өөрийн гэсэн нүүр царайтай. Гэр рүү орох хаалга-ам, цонхны шил, онгорхой цонх-хамар гэх мэт. Гэрийн нүүрийг орж ирж буй хүмүүсээс гадна, агаарын сайн энерги анхаарч хардаг. Хэрэв гэрийн нүүр цэвэр байвал танай гэрт найз нөхдөөс гадна ци энерги орно. Ци энерги нь сайн сайхан амьдралыг бэлэглэгч юм. Одоо бид яаж үүнд бэлдэхээ ярилцъя.
Унтлагын өрөөний өнгө
Хайр дурлалыг дуудахын тулд унтлагын өрөөний өнгийг зөв сонгох хэрэгтэй. Цагаан өнгө муу, цагаан өнгийг үхэгсэдтэй зүйрлэдэг. Ягаан өнгө зүгээр, энэ нь хайр дурлалын хамтын амьдралын гэрэл гэгээ гэж үздэг. Энэ өнгөөр хана өнгөлөхөд тохиромжтой. Мөн цайвар цэнхэр, ууссан шаравтар өнгө болно. Орны даавуу, ялангуяа нөхөргүй эмэгтэйчүүдэд зөвлөхөд нөхөрт гарахыг хүсэж байвал мөн ягаан ууссан шар өнгө тохиромжтой. Ягаан өнгөнд бие гоё харагддаг. Мөн бас нэг чухал зүйл нь унтлагын өрөөнд ямар нэгэн юм нь улаан байх ёстой. Энэ нь чийдэнгийн бүрхүүл ч юм уу, бүтээлэг ч юм уу эсвэл хөшиг ч байж болно.
Гадна хаалга
Гэрийн гадна хаалга нь маш чухал элемент. Энергийг чөлөөтэй дотогш оруулахын тулд гадна хаалгаа юун түрүүн цэвэр цэмцгэр байлгах шаардлагатай. Хиртэй, зурагдсан, халцарсан будагтай, хэмхэрсэн, зэвэрсэн бариултай хаалга нь ци-г буцахад хүргэдэг. Мөн даавуу болон бусад зүйлээр бүрээгүй төмөр хаалга ч мөн адил. Бид таныг үнэтэй барилгын материалаар хаалга хийчих гээгүй, зөвхөн цэвэрхэн, хүн ороход ой гутмаар хаалгатай байх хэрэггүй гэж л байна. Хаалга нь өөрөө эсрэг энергитэй байвал ци энерги ордоггүй.
Орох хаалга нь гэрэлтэй байх ёстой. Харанхуй хаалгатай гэрт мөн ци энерги орж чаддаггүй. Иймд хаалганыхаа гадна дотно хоёрт чийдэнтэй байх хэрэгтэй. Мөн хаалга руу орох зам нь цэвэр, хог новшгүй байвал зохистой, үүдний өрөө нь мөн гэгээтэй, цэвэр, чөлөөтэй байх ёстой. Хайр дурлалын энергийг татахын тулд энэ өрөөндөө ямар нэгэн чамин гоё зүйл байрлуулах хэрэгтэй. Үүнд: улаан, улаан ягаан, улаан хүрэн зүйл байх ёстой. Энэ нь улаан сарнай буюу улаан өнгийн цэцэг байвал маш зохимжтой.
Мөн толины хоёр талд улаан лаа байрлуулбал зүгээр. Жорлон бол маш их эсрэг энерги хадгалагч мөн учир аль болох бага анхаарах газар байх ёстой. Хэрэв яг хаалга руу харсан байвал урд нь хөшиг дүүжилбэл маш сайн байдаг. Ер нь гэртээ их гэрэл, цэвэр агаар аль болох ихээр оруулах нь зөв.
Гэрт эерэг энерги оршин тогтноход зориулсан эд зүйлс
Луу – галт гарьд. Ийн дүрс бүхий эд зүйлс маш сайн, Луу нь Ян энергийг ялгаруулж эр хүний жавхааг харуулдаг, эмэгтэйн энергийг илчлэх галт гарьд нь Инь юм. Энэ тоглоом нь хуримын урилгыг бэлгэдэж, сүйт бүсгүйн даашинз, ор дэрний даавуунд илэрхийлэгдсэн байна. Энэ тоглоомыг чулуу, металлаар хийх ёстой харин модоор хийж болохгүй. Луу-гарьдийн дүрстэй тоглоомноос гадна жижиг хос нугасны дүрст тоглоом сайн. Улбар шар нугаснууд нь гэр бүл бологсдын хүчтэй бэлэг тэмдэг юм. Нугаснуудыг болбол хооронд нь улаан туузаар холбож тэднийг ойртуулсан тэмдэг болгон харуулж байгаа юм.
Нугасыг шавар, болор болон хагас үнэт металлаар газрын өнгөтэй, шар хүрэн өнгөтэй чулуугаар хийвэл сайн. Хамгийн хүчтэй нь ягаан кварцаар хийвэл маш сайн. Энэ нь бүх хайр сэтгэлтэй хосуудын чулуу юм. Мөн улаан хас чулуугаар хийвэл сайн. Хас чулуу нь галын бэлэг тэмдэг юм. Энерги орших бурхандаа нэг буюу гурван нугас бүү тавиарай. Зөвхөн хос л байх ёстой.
Хэрэв гурван нугас байвал та хойшдын амьдралдаа хууртагдах, мэхлэгдэх, урвалтыг үзэх болно. Хэрэв нугас нь нэг байвал ганцаардлыг үзнэ. Нугасны оронд хос тагтаа, хос галуу ч байж болно. Галууг гэр бүлийн үнэнч байдлыг харуулдаг гэж үздэг.
Давхар жаргалын бэлэг тэмдэг
Хайрт хосуудыг учруулахад сайн нөлөө үзүүлэх бэлэг тэмдэг болох давхар жаргалын бэлэг тэмдэг. Давхар жаргалын бэлгэ тэмдэг гэгчийг та фэнг-шүй төвөөс асууж болно. Энэ хээг гэрийн унтлагын өрөөний баруун өмнө байрлуулах хэрэгтэй. Үүнийг улаан фон дээр алтлаг өнгөтэй зүйлээр зураад жаазанд хийгээд ширээ буюу шүүгээн дээр тавьдаг.
Давхар жаргалын бэлэг тэмдэг нь маш сайн зүйл юм. Нөхөр буюу эхнэр олж өгөхөд туслах бөгөөд жинхэнэ сайхан гэр бүл болж аз жаргалтай амьдралыг билэгддэг юм.
Эрвээхэй ба зурагнууд
Баруун өмнө зүгтээ эрвээхэй буюу гоё сайхан зурагнууд байрлуулах нь танд дурлалын аз ирнэ. Эрвээхэй нь заавал хос байх бөгөөд шар, бор, улаан, өнгөтэй байх ёстой. Харин зурагнууд нь
бол “хар чавганы цэцэглэх үеийн зурагтай” улаан өнгийн цэцэгнүүдтэй буюу хайр дурлалын сэдэвт зургууд байвал сайн. Жишээ нь: дурлалт хосуудын аз жаргалтай мөчүүдийг дүрсэлсэн юм уу, эсвэл эротик сэдэвтэй зурагнууд байвал зохимжтой. Ганц бие эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэртээ ганц хүний дүрс бүхий зургийг дүүжилж болохгүй. Энэ нь ганцаардлыг илэрхийлдэг юм.
URL: