Цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлнэ

DSC_0068“Хүний нөөцийн хөгжил” төслийн семинарыг Цөмийн энергийн газарАзийн орнуудын цөмийн хамтын ажиллагааны

форумтай хамтран энэ сарын 02-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион  байгуулж байна.

 

Азийн орнуудын цөмийн хамтын ажиллагааны форум буюу FNCA  (Forum of Nuclear cooperation in Asia) форум нь  Ази, Номхон далайн бүсийн  10 орон Австрали, Бангладеш, Хятад, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг улсууд1990 онд хамтран байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улс 2010 онд Форумын Сайд нарын түвшний хуралд оролцон гишүүн орноор анх элссэн юм.

 

Форумын оролцогч орнууд изотоп болон цацрагийн үүсгүүрийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарт  хэрэглэх, олон нийтэд цөмийн эрчим хүчний талаарх үнэн зөв мэдээлэл хүргэх, цацраг идэвхт материалын аюулгүй байдал, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг юм. 2010 оноосхойш Монгол Улсад 10 төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Тодруулбал“Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь”, “Био бордоо”, “Электрон хурдасгагчийг ашиглах нь”, “Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь”, Нейтрон идэвхжлийн анализ”, “Аюулгүйн менежментийн систем”, “Цацрагийн аюулгүй байдлын менежмент”, “Хүний нөөцийг хөгжүүлэх”, “Цөмийн аюулгүй байдал болон хамгаалалт” зэрэг төслүүд юм.

 

Эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд хэрэгжих явцад цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах боломж бүрдэх  юм. Тухайлбал: “Мутацийн селекц ба тогтвортой хөгжил” төсөл хэрэгжсэнээр гол үр дүн нь манай орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах юм. Мөн “Нейтроны идэвхжлийн анализ” төсөл хэрэгжсэнээр экспортоор гаргаж буй нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн дотор хичнээн хэмжээний үнэт метал байгааг нь тодорхойлох боломж бүрдэх зэрэг олон талын үр ашигтай байдлыг бий болгох давуу талтай юм.


URL:

Сэтгэгдэл бичих