Осолдсон жолооч өмнө нь хүний биед гэмтэл учруулж байжээ

9Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд энэ сарын 21-нд Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус осолдон зургаан хүн нас барж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн осол гарсан. Автобусыг тухайн үед ээлжийн жолооч С.Болдбаатар жолоодож явсан юм. Түүний хувьд “Дайчин сүх” компанид ээлжийн жолоочоор ажилд орохоосоо өмнө “Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч хийдэг байжээ.

Харин тус компаниас гарах болсон шалтгаан нь зам тээврийн ослын хэрэгт холбогдож, хүний биед гэмтэл учруулснаас болсон гэнэ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 8-нд “Тэнүүн огоо” компанийн 45-49 УНБ улсын дугаартай автобусаар үйлчилгээнд явж байх үедээ өндөр настай эмэгтэй С-ыг автобусны хаалганы дэргэд унагаж гэмтээсэн хэрэгт холбогджээ. Түүнд анхан шатны шүүхээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан жолоо барих эрхийг нь хасахгүйгээр 960 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноож байсан юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих