Монгол орон дэлхийн талхуу?

Дэлхийд данстай гадаадын улс орнууд ашигт малтмал ихтэй Монголын газар нутагыг дэлгүүрийн лангуун дээрхи бараа шиг хуваан худалддаг байдал газар авлаа. Ашигт малтмалын 1000 гаруй орд , 160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц, 8 мянга шахам илэрц Азийн жижигхэн монгол улсад байна. Ийм баялаг ихтэй жижигхэн улсад эдийн засгийн ашиг сонирхолтой харийнхны нөлөөлөл дэндүү харгис хатуугаар тусах болжээ.

Өнөөдөр Монгол улс өмнийн говиосоо эхлээд хэдэн арван жилийн хугацаатайгаар харийхны мэдэлд ороод байна. Хамгийн сүүлд Монголын зоригт эрчүүдийн цусаараа хамгаалан тэмцэж авч үлдсэн Халх гол 99 жилийн хугацаатай Солонгосчуудын мэдэлд шилжлээ. Энэ мэтээр үнэндээ Монголыг харж шүлсээ унагахгүй гадаадын улс орон гэж нэгээхэн ч үгүй болж, тэрнийг нь дагаж аясаар нь хийсч, эх ороноо худалдан , халаасаа түнтийлгэх төрийн түшээдийн тооч олширч байна. Одоо Монголчууд бид газар нутаг, гал голомтыхоо төлөө тэмцэхгүй бол Монголыг маань газар шороог маань дэлгүүрийн лангуун дээрх хямдхан бараа мэтээр хуваан наймаалцдаг жишэг дэлхийн их гүрнүүдийн дунд бий болжээ.  Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Манай орны нийт нутаг дэвсгэрийн талаас илүү хувь лицензээр хүлэгдсэн байгааг дуулгаж байгаа юм. Тэгээд одоо миний эх орон хэмээн нүүрэн дээрээ омогшиж харин цаад утгаараа хэний нутагт амьдарч байгаа нь мэдэгдэхгүй шахам болчихоод байгаа юм бишүү.


URL:

Сэтгэгдэл бичих