Сексийн харьцааг хэвийн болгоход энгийн гэмээр олон зүйл шалтгаалдаг

cos-naked-coupleАмерикийн сэтгэлзүйчдийн үзэж буйгаар өнөөгийн хурдацтай хэмнэл нь хижээл байтугай залуу гэр бүлийн хосуудад бие биендээ анхаарал тавих, дотносон ойртох цаг завыг сорж гэр бүл тогтворгүй байхад нөлөөлдөг гэнэ.

Судалгаагаар залуу хосуудын бэлгийн хүйтрэлийн гол хүчин зүйл нь ажлын ачаалал, ядаргаа юм. Гэртээ ирсэн ч гэсэн гэр зуурын элдэв ажилд сатаарсаар ор хөнжлийн асуудал хойшлогдох, бараг мартагдах шахдаг нь түгээмэл үзэгдлийн нэг болжээ.

Энэ нь даамжирснаар бэлгийн хүйтрэл үүсэх, үл ойлголцол хямрал бий болоход хүргэдэг. Үүнээс сэргийлэхэд тань ямар нэгэн онцгой бус энгийн арга тустай.

- Ажил дээрээ та хариуцлагатай нэгэн байдаг бол гэртээ ирээд жирийн аав (ээж) халамжтай хань, хайртай амраг байхаа мартаж болохгүй.
- Гэртээ инээмсэглэн ор. Эхнэрийнхээ хийсэн хоолыг магт, яриа өрнүүл. Хичнээн их ядарсан ч байсан гэр бүлдээ хэдхэн минут ч бай цаг зав гарга.

- Cyyгаа ажилтай хүн гэрийн аар саар ажилд орж хөдлөх нь эерэг нөлөөлж, алжаал тайлагддаг гэдэг.
- Бүтэн өдөржин суусан бол гэртээ ирээд хэвтэх хэрэггүй. Үүний оронд эхнэрийнхээ ойр зуурын ажилд тусалж, хөдлөх нь эрүүл мэндэд ч ашигтай.

- Хүйт даасан байдлаас хөндийрч, сэтгэлээ сэргээх шилжилтийн үе хэрэгтэй. Энгийн алхамыг хай.
- Ажилдаа явах ажлаас ирэхдээ эхнэр (нөхрөө) үнсэж, баяр хөөртэй байхыг эрхэмлэ. Өдрийн хийсэн бүтээснээ ярилц.

- Оройн хоолоо идэхдээ яаралгүй, уужуу тайван амарч сууцгаа.
- Ачаалал багатай үедээ хамт суугаад аяга цай, зөөлөн дарс зооглон дуртай хөгжмөө сонсоцгоо.

- Тав тухтай газарт гадаа сууцгаан нар жаргахыг хүлээ.
- Хувцсаа тайчилгүй бүхлээрээ хаа нэгтээ тэврэлдэн хэвт.

- Орондоо орохоос өмнө бүлээн усанд орж бие биедээ иллэг хийж болно.
- Ийнхүү энгийн арга, алхамыг уйгагүй, тогтмол хийж дадсанаар та хоёрын сексийн амьдрал ямар нэгэн албадлага, үүрэг харуицлага бус харин баяр баясгалан авчирч хэвийн байлдалдаа орох болно.


URL:

Сэтгэгдэл бичих