2050 онд дэлхийн хүн амын тоо 9.6 тэрбум болно

del72НҮБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд Энэтхэг улс хүн амын тоогоороо тэргүүлэгч улс болох Хятадыг гүйцэнэ гэсэн судалгаа гаргажээ.

 

Энэ нь нэг ёсондоо тухайн үед тодруулбал 2020 он гэхэд энэ хоёр орны хүн амын тоо 1.6 тэрбум болох ажээ. Судлаачдын үзэж буйгаар Энэтхэгийн хүн ам цаашид тогтвортой өсөн нэмэгдэх ба Хятадын хүн амын өсөлт буурах төлөвтэй байгааг онцолжээ.

 

Хамгийн сүүлд л гэхэд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод л гэхэд ганцхан жилийн дотор хагас сая хүүхэд мэндэлсэн байна.

 

Түүнчлэн НҮБ-ын тогтоосноор 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 7 тэрбумаас 9.6 тэрбум болтлоо өснө гэв. Хүн амын хурдацтай өсөлт нь голдуу хөгжиж буй орнуудад тохиолдож байгаа бөгөөд ялангуяа Азийн орнуудад өндөр байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих