Шинэчлэлийн Засгийн газрын шившиг болсон зугаалгуудыг Лу.Болд тэргүүллээ
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай сайд нар жилд хоёроос дээш удаа гадаад айлчлалаар явахгүй” хэмээн ард түмэндээ мэдээлэл хийж андгай тангараг тавьж байсан удаатай. Гэтэл эрхэм дээд сайд нар маань 15 удаа хүртэл гадаадруу зугаалж, зарим нь бүүр Германы морин тойруулгад бооцоо тавин цэнгэн хөгжилдөж Монгол цэргийн дүрэмт хувцастай офицероор бараа болгуулан тууж явсан нь Германы сэтгүүл дээр гарч эгээ л Африкын дарангуйлагч шиг бүр зургууд дэлхий нийтэд цацагдаж Монгол улс хөгжиж буй биш хөлжиж буй сайд нарынхаа атганд орсныг харууллаа. Эрчим хүчний сайд П.Сономпилын хариуцсан V цахилгаан станцын сураг алдарч байхад 19-р хороололд байх уушийн газрынх нь талбайд өндөр байшин өдөрөөр биш цагаар өндөлзөж байгааг олон түмэн харж л байна.
Ард түмний бухимдал эсэргүүцэл дээд цэгтээ хүрч хэзээ мөдгүй тэсэрхэд бэлэн болоод байгаа энэ үед Гадаад хэргийн сайд Лу.Болдын ганган тансаг зугаалга Шинэчлэлийн Засгийн газрын шившиг болоод байна. Түүнийг гадаад айлчлалдаа зарцуул хэмээн Монголын ард түмний хуруу хумсаа хуйхлан байж цуглуулсан мөнгийг хэтрүүлэн зүгээр ч нэг хэтрэх биш бүүр хэт давруулан хэтрүүлсэн гэхэд болхоор болжээ.
Аль ч утгаар нь бодоод үзсэн Монгол улстай төдийлөн харилцаа хамаарал багатай бусад тивүүдийн улс орнуудаар удаа дараалан олон хоногоор айлчлан, удахгүй Испани, Люксенбург зэрэг хөл бөмбөгөөс өөр зүйлээр нэр усыг нь дуулж ч байгаагүй улс орнуудаар нэмж аялхаар болоод байгаа нь бас л гайхамшигтай.
Энэ их аялал зугаалга нь Монгол улсад ямар үр өгөөж өгснийг харин ёстой Лу.Болд сайдтан л өөрөө тайлбарлах буйзаа!
URL: