АН-ын бүлэг 3 удаа 15 хоног чуулганыг гацаасан гэв үү
УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ УИХ дахь намууд төрийн ажилд багагүй саад тотгор болж ажилласан гэдгийг онцолсон. Тухайлбал, УИХ-ын нэгдсэн чуулган болон Байнгын хорооны хурлаар хэлэлцсэн 16 асуудлаар АН-ын бүлэг 3 удаа 15 хоног, МАН-ын бүлэг 9 удаа 37 хоног завсарлага авчээ. Харин МАХН-МҮАН-ын “шударга ёс” эвслийн бүлэг 4 удаа 16 хоног нийтдээ 16 удаа 68 хоногийн завсарлага авсан нь зарим хууль, тогтоолыг цаг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэдгийг хэллээ.
Д.Гэрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: