Чойжилсүрэнд Увсынхан түй май гэж хэлнэ.

Монголын улс төрд мордхын хазгайгаар гарсан нөхдүүдэд үнэндээ өөрчлөгдөх, засрахын тухай бодол огтхон ч хэрэггүй байдаг бололтой юм. Увс нутагт мөнгөнийхөө хэмжээгээр сэтгэж уулзсан хүн бүртээ мөнгө тарааж байгаад Их хуралын зөөлөн сэнтийд заларсан хүнийг бид Чойжилсүрэн гэдэг. Харин өмнийн говийхон түүнийг Ландага хэмээн дууддаг. Чойжилсүрэн хэмээх Их хуралын эрхэм гишүүний бодит дүр төрх нь бол яг л энэ. Өмнө нь ч ийм байсан одооч тэр хэвээрээ.


Асуудлыг мөнгөөр шийднэ , замд нь хөндөлсвөл дарамтлана. Бид үнэндээ өнөөдөр өөрсдийн муугаас болоол нэг иймэрхүү нөхдүүдээр л төр түшэлцүүлээд байгаа. Одоо харин асуудалыг 10 мянган төгрөгөөр бус, ирээдүйгээ харсан байдлаар шийдэж байх нь зүй хэрэг болоод байна. Увс нутагыханд Чойжилсүрэн гишүүн ямар асуудал шийдэж өгсөнийг нь асуугаад үз л дээ. Тэр гээд хэлчих юм байхгүй. Чойжилсүрэн Их хуралын гишүүн болсноосоо хойш ямар ач холбогдолтой ямар хууль санаачлаж батлуулсын бэ гээд бас асуу. Үнэхээр байхгүй. Ийм хүн тийм ажил хийх үндэс ч байхгүй. Одоо Чойжилсүрэнгийн хийж байгаа гол ажил нь Монголоос баялаг гадагшлуулах ажил болцон. Өмнийн говьд өөрийхөө нэр дээрээс хүнд даацын 400 ширхэг авто машинаар нүүрс зөөлгөж байна. Тэгээд Чойжилсүрэнгийн машинаар нүүрс гаргадаг байсан нэг жолооч залуу амь насаа алдлаа. Гэтэл тэрнийг нь байх ёстой үзэгдэл мэтээр бодож, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн зөөсөөр л байна. Ийм нөхдүүдээр бид одоо төр түшэлцүүлцэн нэртэй самруулахаа больмоор юм байна. Хэзээ энэ мэтийн нөхдүүдийг бид Монголоо шинэчлэнэ , сайн сайхан болгоно хэмээн хүлээгээд байж байх вэ дэ.


URL:

Сэтгэгдэл бичих