Тоймлосон зардал

527-1404270634b4c807830c7a4876bigУудам сайхан оронд маань улсын наадам ирлээ. Дор бүрнээ л өнгөтэй өөдтэйгөө өмсөж, үгийн сайхныг хэлэлцэнэ. Үүнтэй мөн ялгаагүй төр, нийслэлийн удирдлагууд ч энэхүү баярт ач холбогдол өгч чадах чинээгээрээ л бэлтгэж байх шиг байна. Өвөлдөө жуулчны баазууд нь ажилладаггүй.

Ажилласан ч хөлдөөчих шахдаг манай оронд зуны гурван сард л гадны жуулчид морилдог. Тэд нэг талбайд 1024 хүчит бөх барилдаж, хэдэн зуун хурдан хүлгийг бага насны хүүхдүүд унаж нэгэн барианаас гардаг уламжлалыг минь харахгүй явна гэж үгүй. Тийм болохоор нэн тэргүүнд наадмаа өнгөтэй сайхан хийх нь нэр төрийн хэрэг юм.

Энэ жил Засгийн газрын нөөц сан, нийслэлийн төсөв зэргээс санхүүжилт гаргаад нийтдээ 2,4 тэрбум төгрөгөөр наадамлах болж байх шиг байна. “Улс орны эдийн засаг хямралтай байхад наадамд зарцуулах мөнгө нь ихэсч байна”, “Тойм төдийгөөр мөнгөө хувааж байгаад идэх нь” гэдэг байр сууринаас шүүмжлэл дагуулж байгаа явдал бий.

Үнэхээр ч дарга нарын хуушуурын зардал нь 10 сая төгрөг гээд тавьчихсан байх жишээтэй. Ер нь бид өнгөрсөн хаваржингаа л төрийн албанаас төрсөн авлигачид, давхар дээлтэй сайд, эх орноосоо урвагчдаар амьсгаллаа. Тийм болохоор төрд ажилладаг дарга нарыг энгийн иргэд нь хулгайч гэж боддог болчихоод байгаа ш дээ.

Хардлага, сэрдлэг, хулгай зэлгийгээс сэргийлэх арга нь хууль юм. Гэвч Шилэн дансны тухай хуулийг нэр нь тохирохгүй гэдэг шалтгаанаар УИХ буцаасан. Уг нь их хэрэгтэй хууль байсан юм даа. Ер нь иргэдэд төсвийнхөө нарийвчилсан задаргааг аль байгууллага өгч байсан юм бэ.

Энэ жил наадах 2,4 тэрбум төгрөгийг тойм төдий л тавьчихсан байна лээ. Тохижилт үйлчилгээнд 494 сая төгрөг, бусад арга хэмжээний зардалд 333,9 сая төгрөг гэх мэт. Мөн төрийн албаны дарга нарт 10 сая төгрөгийн хуушуур гэж байна.

Бусад үйлчилгээ гэж юуг хэлээд байгааг болон нэг хүний идээ ундаанд хэдийг зарцуулж байгаагаа дэлгэрэнгүй танилцуулаад байдаг бол хардаад байх юм алга. Нэг мэргэн хүн “Бүхнийг ойлгоно гэдэг бүхнийг уучлахын шинж” гэж хэлсэн байдаг. Эсвэл үнэхээр но-той юм болов уу.

Ж.Энх

Эх сурвалж:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих