Гадаад хэл сургалтын “Сантис” академи хууль зөрчиж 12 сая төгрөгийн төлбөр нэхэмжилж байжээ
Монголын шилдэг гадаад хэл сургалтын төвүүдийн нэг хэмээгдэж боловсролын салбарт багагүй хэдэн жилийн бизнес хийгээд амжсан Америк-Монголын хамтарсан Сантис боловсролын академи ХХК хууль бусаар үйл ажиллагаа явуулж суралцагчдыг хохироодог байсан талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
ШӨХТГ-аас хийсэн шалгалтаар тус байгууллага нь сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан тус бүрээс 310,000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болоод Зар сурталчилгааны тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ.
Тиймээс Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, дипломыг нь олгуулсан байна.
Fact.mn
URL: