Нарийн царигийг хэлэлцэхийг хойшлууллаа

6qmrfef55r1ci37eo6ib26khgh
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай байдлаар хэлэлцсэн.
Энэ үеэр Төмөр замын бодлогын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй хэмээн хойшлуулах санал гишүүдийн зүгээс гарч олонхын санал авсан байна.
Учир нь юун түрүүн транзит тээврийн нөхцлийг тохирч, гэрээг амжилттай хийж дуусгах хэрэгтэйг гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ.

Харин энэ асуудлыг хойшлуулсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн цахим хуудаснаа “УИХ-аар газрын хууль лугаа адилаар нарийн царигийг хэлэлцэхийг хойшлууллаа. Бүгдэд нь баярлалаа” гэжээ. Ийнхүү түүний тууштай эсэргүүцэж байсан нарийн царигийн асуудал намрын чуулган хүртэл намжмал байдалд орох нь ээ.

П.УНДРАМ
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих