Элбэгээг тоох хүн АНУ-д алгаа
Сүүлийн үед монгол улсын ерөнхийлөгчийн хөлд нь хий орчихжээ. Их гүрнүүдэд тасралтгүй айлчлаж өөрийхөө нүнжигтэй чансаатай болохоо Монголын ард түмэнд батлан харуулах гэж эрмэлзээд байх шиг байх юм. Оросод хийсэн айлчлал нь Элбэгдорж ерөнхийлөгчийг дэлхийн шившиг болгосон. Өөрийх нь нэр дээр өөр хүний зураг тавьж байгаад зад загнаад буцаасныг нь монгол түмэн харлаа.
Эхэндээ чансаа өндөртэй улс төрч болох гэж хичээгээд эцэст нь өрөвдмөөр дүр царайтай болоод эх нутагтаа ирэхдээ хүний нүүрч харж чадалгүй ахин аялхаар шийдээл явчихсан. Оросууд манай ерөниийлөгчид богцыг нь хоосон буцаасныг одоо болтол тайлбарлаж чадахгүйл явж байгаа. Харин гандан буурдаггүй төрийн тэргүүн маань гараал Америкруу явчихсан. Их гүрний төрийн тэргүүнтэй уулзаж, эрх ашигын том асуудлыг хэлэлцэх юм гэсэн. Харамсалтай нь тэр Обама нь манай ерөнхийлөгчийг тоохгүй хайнга хандаад байх шигээ. Бүхэл бүтэн Монгол улсын ерөнхийлөгч өөрийн оронд нь айлчлаж очоод байхад тэр Обама харин Порто Рикод айлчлал хийхээр зөрөөд гараад явчихсаныг юу гэж ойлгохын бэ? Бараг өөрийн харьяа муж улсуудад 7 хоног ажиллана гэж байгаа. Тэр хоорондоо манай төрийн тэргүүнийг ээлжийн амралтаа аваад хүлээж бай гэж байгаа юм уу яаж байгаа юм бүү мэд. Үнэндээ бол хөөрхий Элбэгээ ерөнхийлөгч их л юм санаад гарсан даа. Барагын улсуудын төрийн тэргүүнүүдэд уулзах хувь олддоггүй Америйн ерөнхийлөгчтэй баруун зүүнгүй найзууд хэмээн яриад гарсан чинь хүний нутагт хөгөө чирнэ гэгч л болох шиг боллоо. Ер нь бол үр дүн гардаггүй айлчлалыг заавал хийж, үгүй ядуу иргэдийхээ татварын хэдээр зугаалаад байх шаардлага байдаг ч юм уу даа.
URL: