Ухаалаг зарлалын самбарууд
Олон нийтийн анхаарлыг хэрхэн өөрийн бүтээгдэхүүн рүүгээ татах вэ.
Үүний түлхүүр нь мэдээж зарлалын самбар юм.
Өрсөлдөөн дунд амьдрах болсон энэ цаг үед зарлалын самбар юунаас ч илүү онцгой, содон байх ёстой гэсэн шаардлагыг тавих болж.
Хамгийн бүтээлч санааг өөртөө агуулсан зарлалын самбаруудыг танилцуулж байна. Эндээс та ч гэсэн санаа авч болно шүү.
1. “Penline Stationery” Цавуулаг сайтай скоч /Зарлалын самбарыг хүртэл тогтоож байгаа мэтээр дүрсэлсэн нь өвөрмөц болгож чадсан./
2. Heineken 3D зарлалын самбар /Цаанаас нь хэн нэгэн булаан авах гэж байгаа мэт мэдрэмж /
3. “Leica” Дуран: Бор баавгай /Энэ нь ямар ч зүйлийг тод харагдуулна гэх санааг илэрхийлжээ/
4. “Престиж Омега” тогоо : Хүчтэй бариулан зарлал /Энэ нь Престиж Омега тогооны бариулын бат бөхийг сурталчилсан зарлалын самбар болжээ/
5. “Lacrimare” Энэ зарлалын самбар яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлнэ. /Энэ нь тус компанийн бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчид ихтэй компаниудын нэг юм/
6. “Miele” тоос сорогч: /Тоос сорогчыг маш сайн дүрсэлж чадсан сурталчилгаа болж чаджээ/
7. “Денвер” Ус шүршигч /Усыг үр ашиггүй зарцуулах хэрэггүй. Зөвхөн хэрэгтэй үедээ л зарцуул гэсэн санааг илэрхийлжээ/
URL: