Багш нар “Facebook”, “Twitter”-ийн эерэг, сөрөг талын тухай заах шаардлага гарч байна
Хүйсийн хувьд Монголын “Facebook”-чдийн 51.22 хувь нь эмэгтэй, 48.78 хувь нь эрэгтэй. Тэдгээрийн дийлэнхийг 19-25 насныхан эзэлж байгаа бол 26-35 насныхан идэвхтэйчүүдийн хоёрдугаарт жагсаж байна. Харин 13-18 насныхан удаалжээ.
Өөр судалгаанаас үзвэл манайх шиг хөгжилтэй улсуудын өсвөр насныхны дунд “Facebook”-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ хэрээр олон нийтийн сүлжээнээс шалтгаалж өсвөр насныхны дунд сэтгэлзүйн дарамт, хүрээлэл, ялгаварлан гадуурхах гэх мэт сөрөг асуудлууд үүсч байгааг сэтгэлзүйчид анхааруулж байгаа юм.
Жишээлбэл, өнгөрсөн онд “Facebook”-ийн нэгэн хэрэглэгч охин халаасны хулгайчдад гар утсаа алдаж, улмаар “урт гартнууд” түүний гар утсанд хадгалагдсан нүцгэн зургуудыг олон нийтийн сайт руу хийсэн хэрэг явдал гарсан билээ. Тухайн үед нүцгэн зургууд энэ тэндэхийн пэйжүүдэд асар олон сөрөг сэтгэгдлээр булагдаж, тухайн охиныг хэрэглэгчид газар дор ортол нь муулж байсан жишээ бий.
Мөн хэсэг найзууд нэгнийдээ шар айраг уунгаа хөгжилдөж буй “эвгүй үйлдэлтэй” гэрэл зургууд “Facebook”-ээр тархаж, зургийн эзэн нь пэйжүүдэд удаа дараа хүсэлт илгээснээр асуудал намжсан билээ. Гадаадын өөр улсад “Facebook”-т оруулсан пост, зурагныхаа төлөө амиа хорлосон олон ч тохиолдол гарсан байдаг.
Бусдын элдэв зургийг түүний эсрэг ашиглан нэр хүндийг нь гутаах, сэтгэл санааны хохирол учруулах явдал “Facebook”, “Twitter”-т газар аваад байгаа нь туйлын үнэн юм.
Тиймээс дунд сургуулийн нийгмийн ажилтнууд, мэдээлэл зүйн багш нар сурагчиддаа “Facebook”, “Twitter” гэх мэт нийтийн сүлжээний эерэг болоод сөрөг талууд тухай лекц уншиж, олон нийтийн сүлжээний “ёс зүй”-н маягийн төлөвшлийг үр хүүхдүүддээ суулгах шаардлага урган гарч байна.
URL: