63 оюутныг авлигын хэргээр шүүнэ

Хүмүүнлэг_Ухааны_Их_СургуульХүмүүнлэгийн ухааны их сургуулийн 63 оюутан, 3-4 багш авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад байна.Хуулийн байгууллагаас оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан гэж үзэж байгаа гэнэ. Зарим оюутан давтан авлига өгсөн хэрэгт холбогджээ.

Энэхүү хэрэг нь 63 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй ба хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг оролцуулаад шүүх хуралд 200-гаад хүн оролцохоор байгаа гэнэ. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн даваа гаригт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан ч өмгөөлөгч, холбогдогчдын ирц бүрдээгүйгээс энэ сарын 23 хүртэл хойшилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих