Ж.Батзандан байнгын хорооны гишүүнээс татгалзав

f097e98848c65ae3originalУИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Ганбат нар өрсөлдөж буй.

Уг нь АН-ын бүлгийн шийдвэр гарчихсан байсан ч Ж.Батзандан гишүүн өөрөө сайн дураар өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.

Түүнийг албан тушаалд дурлаж ийм шийдвэр гаргаж байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон байсан ч “Би фракцийн тохироог арилгах гэж ийм шийдвэр гаргасан” хэмээсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх бүрт АН-ын зүгээс удаа дараалан завсарлага авч байгаад УИХ-ын гишүүн Ж.Батзандан бухимдаж, Хууль зүйн байнгын хорооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Тэрбээр хэлэхдээ “Байнгын хорооны даргыг сонгох асуудалд АН гурван удаа, МАН нэг удаа завсарлага авлаа. Хуулийн дагуу Байнгын хорооны даргыг сонгох асуудал шударга өрсөлдөх боломжийг хааж байна. Иймд цаашид энэ байнгын хорооны гишүүнээр ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, гарах хүсэлт хүргүүлсэн” хэмээн ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих