Кёкүшюзан Батбаярын бага хүү хойд эхийн гар харж төрсөн ээжээ санан бэтгэрдэг сурагтай
Тэр дундаа олон эртэй нэр холбогдсон дуучин хүүхнээр гэр бүлээ сольж, амьдралдаа амсаж үзээгүй аз жаргалаа олсон хэмээн гайхуулж явдаг гэх Батбаяр гишүүний нэр хүнд олны дунд, яг л Баясгалангийн нэр хүнд эрчүүдийн дунд унасантай адил хэмжээнд очжээ. Тэр ч бүү хэл, Батбаярын найз нөхөд түүний сонголтыг далдуур буруушааж ярьцгаадаг гэсэн. Өмнөх эхнэр нь даруухан, боловсролтой, чамгүй царайлаг эмэгтэй байсан болохоор найз нөхөд нь Баясгаланг түүнтэй жишээд жаахан голдог ажээ. Кёкүшюзан Батбаяр хууль ёсны эхнэр Буянбилэгээсээ салахдаа бага хүүгээ өөр дээрээ авсан бөгөөд хөөрхий нялх “амьтан” хойд эхийн гар харж, төрсөн ээжээ санан ихэд бэтгэрдэг сурагтай. Эцэгт нь эрхлэн нялхрах Баясгалан хүүг нь тийм ч сайхан харж хандаж, хайрлаж, эрхлүүлдэггүйг нь зарим хүн анзаараад амжжээ. Балчир хүү хайхрах ч хүнгүй, өдрийг ганцаардаж өнгөрөөдөг болохыг тэдний амьдралыг сайн мэдэх дотны нэг нь ам алдсан байна. Тэр ам султны ярьснаар бол дуучин хүүхний хайранд мансуурсан аав нь балчир үрийнхээ ганцаардсан, гундуу харцыг ч мэдрэх сөхөөгүй, шинэ амрагтайгаа амралт хэсэж хорвоогийн хоногуудыг өнгөрөөдөг бололтой. Хэн ч бодсон амьдралын эрээн барааныг ойлгохгүй бяцхан “амьтан”-д хичнээн сайн сайхан байлаа ч төрсөн эхийг яахан гүйцэх билээ.
URL: