Өгүүллэг: Ц.Буянбат : Төрөл бүрд минь төрүүлж өсгөсөн ижиидээ

eejdee02159096134132013-03-30-16-24[www.urlag.mn]Удмын хэлхээнд намайг уясан, учгийн цагаан эх мод минь, их илч минь…
Мянган онд, зүүний үзүүр дээр, бурхны шидсэн арвай тогтох бүрийд, төрөл тутамд минь ангир уургаа амлуулсан сүүн хайлан, сайхан сэтгэл, зөөлөн аяст сэтгэлийн ижий тандаа түмэн эхийн сэтгэлийн наран мандсан хорвоогийн хосгүй сайхан өдрийн мэндийг хүргэн мэндчилж байгаадаа туйлын таатай байна.
Учирч золгож, урьд төрөлдөө ч хормойг тань норгосон хүү нь тандаа анх удаа захидал бичлээ. Сэтгэлээ уярааж бичлээ. Миний бүхий л сайхан дурсамж, бодрол, уярал бүхэн тантай минь холбоотой. Инэгээд л бодохоор “БИ” гэдэг хүний бие танаасаа элтэрч, ухаан минь танаасаа ундарч, урсаж ээ, ээжээ…
…Балчирхан насандаа, харанхуй ноёлж, одод бүдэрсэн шөнөөр таныхаа энгэрт шигдэж унтахдаа л би хадны мангааг хүлээж, тэнгэрт биш шөнийн аниргүй дэлхийд намайг эрхлүүлсэн “наран” байдгыг мэдэрсэндээ.
Үрээ гэсэн таны минь сэтгэл наран шиг гэгээлэг, дулаахан. Хачин их нөмөр нөөлөгтэй.
Ухаан орж, хүн санаа суугаад нүдний өмнөх зөв замаа олж ядан бурууд бүдрэхэд “энэрэхүйн бурхан ижий минь” та түмэн нугачаат замын зөвийг зөөллөн заасан өдрийн цагаан аяст саран гэдгийг хүү нь мэдэрсээн.
Таны минь хатуу газрын тарни шивнэн, зүүдэндээ хүртэл ерөөл хайрлах нинжин сэтгэл миний унасан газрын чулууг зөөллөн, ухаарал хайрладаг боловч хүү нь тантайгаа мөнхөд хамт байхгүйгээ мэдрэх бүрийдээ гунигладаг юм. Бага байхдаа л энэ айдсыг мэдэрсэн, хачин их бодсон, харуусал зүрхэнд минь мөнхийн хар тамга дарж үлдээсэн. Тиймдээ ч, хүү нь, тандаа нэг их эрхэлж, нялхамсаад байдаггүй юм.
Таны хайр гэрэлтсэн нүдэнд, унтаа салхинаа хонгор сэвлэг нь аясрах нялх үр чинь авч нэг л өдөр хүү нь эрмэг бүргэд болоод үүрнээсээ нисээд явчихна.
Тэгээд унтсан ч үрээ хэмээн зүүдлэн сэрэх эхийн сэтгэл, ээж таны минь сэтгэл бага шаналаасай гэсэндээ дэндүү, бүр дэндүү их хайртайдаа, тандаа эрхэлж нялхарч зүрхэлдэггүй юмаа, ээжээ.
Хааяахан таныхаа хацар бус сэтгэл алгадам сургаал мэлмэрсэн үгэнд ширвүүлчхээд годхийх нусаа шор хийтэл татан зогсож байхдаа л надад хавар эртийн яргуй бороонд цохиолсан мэт тийм гэхийн аргагүй аз жаргал, ухаарал, “би ижийтэй хүн” хэмээсэн аминчхан бахархал төрдөг юм. Энэ л үед амьдралын шуурганд өөрөөсөө жаахан уулаар нөмөрдөж, нөмөрт нь хоргодож болдог юм байна гэсэн бодрол өөрийн эрхгүй төрдөг юм. Таны минь сэтгэл, хүүд нь нутгийн уулсаас илүү түшигтэй, нөмөр нөөлөг, халуун илчтэй санагддаг юм. Гэхдээ байнга бус, сэтгэл гундуу, ходоод хонхолзсон үедээ таныхаа сэтгэлийн илчийг санагалздаг болохоороо хүү нь, бурханы өмнө гэмтэй билээ.
Гутарсан үед, миний чихнээ уянгалах, бүүвэйн дууг аялах таны минь хоолой ятгын эгшиг шиг эгшиглээд харанхуй, хүйтэн орчиноо дагаад хөлдчихсөн сэтгэлийн гүний хайруу мөсийг хайлуулж уянгалах ньь эхийнхээ үгэнд ороогүй сарны бүжинг ч уяраам оддын аялгуу байдаг…
Таны минь үс, мичид унтсан шөнийн гол мэт сайхан билээ.
Гэтэл саяхан хархан үсэнд чинь өнчин цагаан хяруу унасныг хараад хүүг нь хачин их гунигийн сүүдэр дайрч, тэнгэрээс хар цасан орсон мэт сэтгэл минь дэнслэн, гэгэлзэж билээ. Цаг хугацаанаас айх шиг ч боллоо.
Тэр үл анзаарагдам өнчин хар үс надад үл мэдэгдэх шивнээг шивнэх хүртэл таныгаа мөнх амьдрах юм шиг санаж явж дээ… Тэнэгхэн үр нь.
Та минь их уяхан хүн гэдгээ мэддэг үү. Өөрөө өөрийгөө анзааралгүй, хэн нэгэнд тусалж чадсангүй гэж өөрийгөө чамлаж явдагаас бус та минь ихээс их уяхан хүн. Хүний үрийн төлөө төрүүлсэн эхийнх нь сэтгэлээр байнга санаа зовох таныгаа харахад хэцүү л байдаг. Өөртөө бус бусдад санаа зовох бүрийд хүү нь таны харамладаг. Тэр зовлонгоос өмгөөлмөөр санагддаг.
Гэхдээ ижийн минь зовлон жаргалтай зовлон. Зөвхөн эх хүн л ойлгож мэдрэх зөөлөн гуниг, буйд уянга юм билээ.
Өөрийнх нь үрээс ялгаагүй бусдын үр хазгай гишгэхэд нулимс нь сормуусаа давж урсдаг миний л ээж…
Надад буй сайн ñàéõàí бүхний эх болсон ижий таныхаа сэтгэлийг зовоохгүй, ачийг хариулж, сайхан амьдарна гэж хүү нь áàðäàì амлахгүй ýý…
Харин хог, буртаг нь дээш хөвж, сувд эрдэнэ нь ёроолд нь тунах далай адил амьдралд сайн явнаа, хүү нь.
Ээжээ хүү нь танаасаа унаж ургасан уул уулын хэлхээ, удам судрын дэлбээ.
Хэлж зүрхэлдэггүй хэдэн үгээ зориг гаргаж хэлье.
Төрөл бүрд минь төрүүлж, өсгөсөн ижийдээ хүү нь хайртай….
Хамгаас хайртай ээж Д.Энэбишдээ.
buyanbat_ts@yahoo.com

URL:

Сэтгэгдэл бичих