МУГЖ Э.Бүрнээбаярын охин олныг гайхшруулав

Universe best songs-2011″ уралдаант шоуны шилдэг 25-н оролцогчдын нэг 665  дугаартай Б.Булган авьяас чадвар болон гадаад төрхөөрөө олон хүнийг гайхшруулсан гэхэд болно. Авъяасын тухайд МУГЖ Э.Бүрнээбаярын охин болохоор арга ч үгүй биз. Гэтэл үзэгчдийн төдийгүй тэмцээний зохион байгуулагчдын дунд бас нэгэн эргэлзээ үлджээ. Тэрээр өөрийгөө  36 настай гэж  анх « Universe best songs-2011» наадамд оролцохоор бүртгүүлэхэд  наснаасаа залуухан харагдсан түүний бичиг баримтыг нь хүртэл  тулгаж харсан гэнэ шүү. Б.Булган Япон улсад  арван жил  амьдарч байгаад  энэ жил эх орондоо ирж СУИС-ийн оюутан болоод байгаа.  Удахгүй гавьяатын охин шинэ уран бүтээл хийж, урлагийн ертөнцөд нэгэн өнгө төрх нэмэх биз ээ.

Т.Алтаа


URL:

Сэтгэгдэл бичих