Нэгэн бүсгүй Х.Цагаанбаатартай унтсан хэмээн шуугиан тарив

tsagaanaa-amrag

Сүүлийн үед олны танил эрхмүүдийн бөгс бөөрний асуудал ихэд яригдах боллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн нялх амраг болох Г.Сарангэрэл гэх 19 настай охин нийгэмд нэлээд шуугиан тариад авсан. Тэгвэл энэ удаа МУ хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар буухиалж байгаа бололтой. Тэрээр гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай нэг шөнийг өнгөрүүлсэн гэх нэгэн эмэгтэй фэйсбүүк хэрэглэгчдийн дунд томоохон сенсаци дэгдээгээд байгаа юм.

Тодруулбал Нараа гэх нэгэн үл таних эмэгтэй өөрийн цахим хуудастаа “Би ч азтай бүсгүй юм аа. Зарим хүүхнүүд шалдан бандитай  унтчихаад тэнгэрийн хөвгүүнтэй унтсан юм шиг онгирохыг яана аа. Би жүдочин Х.Цагаанбаатартай унтчихаад даруухнаараа л байсан…” хэмээн бичсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа гэнэ. Чухам ямар учраас ингэж бичсэн нь мэдэхгүй ч албаар хүний нэр төрд халдах гэсэн явдал болов уу эсвэл үнэхээр тэд амрагийн холбоотой байсан уу гэдгийг Х.Цагаанбаатар л хэлэх байх даа. Магадгүй энэ бүсгүй олны ярьдагаар “од” болох хүсэлтэй байсан ч юм билүү хэн мэдэх билээ. Ямартай ч одоогоор Х.Цагаанбаатар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих